Миопи гэж юу вэ?
Энэ нь холын хараа муу байх шинж тэмдгээр илэрдэг ба хасах шилээр засагддаг хугарлын гажиг юм.
Миопи яагаад аюултай вэ?
Хүүхэд насанд үүссэн миопи жил ирэх тусам ихсэж, өндөр миопи болох эрсдэлтэй ба улмаар торлог ховхрох, шар толбоны сөнөрөл, нүдний даралт ихсэх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
Миопиос хэрхэн сэргийлэх вэ?
- Ойрын зайн ачааллыг бууруулах
- 20 см-ээс дотогш зайд, 45 минутаас удаан хугацаагаар ажиллахаас зайлсхийх
- Гэрэлтүүлэг сайтай орчинд суух
- МӨР-ТОХОЙ дүрмийг баримтлах.
- Харж буй зүйлээ өөрийн тохойны харалдаа зайд байрлуулах
- 20 минут тутамд 20 секунд 6 метр зайд байгаа зүйлийг харах
- Өдөрт багадаа 2 цаг гадаа гарах
- Шөнө хамгийн багадаа 8 цаг унтаж амрах
- 6 сар тутамд нүдний эмчид үзүүлж өөрийгөө болон гэр бүлээ Миопийн эрсдлээс хамгаалаарай.

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…