
Сүүлийн жилүүдэд тамхи хэрэглээ тэр дундаа цахилгаан тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа билээ.
BMC сэтгүүлд 2021 онд Patrice Marques тэргүүтэй эрдэмтэдийн Хүний эрүүл мэндэд электрон тамхины нөлөөлөл судалгааны тойм нийтлэсэнээр электрон тамхи нь маш их хор хөнөөлтэйг дурджээ.
Найрлагандаа прополин гликол, глицерол, никотин, амт үнэр оруулагч агуулсан бөгөөд эдгээр нь зарим тохиолдол мансууруулах сэтгэц нөлөөт тетрагидроканнабинолын найрлагатай төрөл зүйл мөн байдаг байна. Эдгээр бодис халаагуурын тусламжтай шинээр нэгдэл үүсгэх ба эдгээрт прополины оксид, ацролейн, ацеталдегид, формалдегид, ацетамид мөн зэс, никель, мөнгө, сидикат зэрэг шинээр үүсдэг байна.
Эдгээр бодисын үр дүнд амьсгалын замын эмгэгээр өвчлөх эрдэл маш их нэмэгдэхээс гадна эс хордуулах, хорт хавдар үүсгэх, хэт исэлдэлт болгох, үрэвслийн маркер нэмэгдэх, хучуур эдийн бүтэц үйл ажиллагаа алдагдах, цусны цагаас эс ялтаны үйл ажиллгаа дарангуйлагдах, судасны уян чадвар алдагдах зэрэг маш олон төрлийн хор уршигтай байна.
Эх сурвалж
Marques, P., Piqueras, L. & Sanz, MJ. An updated overview of e-cigarette impact on human health. Respir Res 22, 151 (2021). https://doi.org/10.1186/s12931-021-01737-5

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

