Aspirin against HCC
Share on facebook
Share on twitter
Share on email
Aspirin against HCC

Вирусийн шалтгаант архаг элэгний үрэвслийн үед аспирин нь элэгний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг

Аспирин нь элэгний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг

Кристин Женкинс 2020 оны 3-р сарын 13

Вирусийн шалтгаант архаг элэгний үрэвсэлтэй өвчтөнүүдэд элэгний  хорт хавдар ба элэгний шалтгаант нас барах эрсдэлийг Аспирин бууруулдаг байна. Аспириныг бага тунгаар хэрэглэх нь элэгний эсийн хавдар (HCC) болох эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулсан талаар Шведэд хийгдсэн үндэсний судалгааны үр дүн харуулжээ.

Аспириныг хэрэглээгүй бүлгийг бага тунгаар аспирин хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад  элэгний эсийн хавдар (HCC) -ийн эрсдэл 31 хувиар буурч, элэгний шалтгаант нас баралт 27 хувиар буурсан байна.

Бага тунгаар аспирин хэрэглэх нь элэгний эсийн хавдрын эрсдэлийг ач холбогдол бүхий бууруулсантай холбоотой болохыг барууны үндэсний хэмжээнд анх удаа олж мэдсэндээ баяртай байна.

Массачусетсийн Нэгдсэн Эмнэлэг ба Бостон дахь Харвардын Анагаахын Сургуулийн удирдагч судлаач, доктор MPH Трейси Г. Саймон

гэж Medscape Medical News-т мэдээлсэн байна. Судалгаа New England Medicine сэтгүүлийн 3-р сарын 12-ны дугаарт нийтлэгдсэн.

Элэгний эсийн хавдар нь дэлхий даяар хорт хавдрын нас баралтын 4-р байранд ордог бөгөөд ихэнхдээ элэгний  В ба С вирусийн халдвар нөхцөлдүүлэх хүчин зүйлс болдог.

Канадын Кингстон, Хатан хааны их сургуулийн доктор Женнифер А. Флемминг

Мөн элэгний эсийн хавдар нь мөн сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдол нь нэмэгдэж буй цорын ганц хорт хавдрын нэг хэмээн нэмж дурдсан ба энэ судалгаанд оролцоогүй билээ.

Хэдийгээр энэ  үр дүн эмнэлзүйн практикийг өөрчлөхгүй бөгөөд “Эмнэлзүйн  практикт элэгний эсийн хавдраас урьдчилан сэргийлэх цорын ганц шинж тэмдэг болох вирусийн шалтгаант элэгний үрэвсэлтэй өвчтөнүүдэд Ацетилсалицилын хүчил (ASA) бага тунгаар хэрэглэх нь санамсаргүй түүврийн проспектив судалгаагүйгээр эртэдсэн зүйл болно” гэв.

Судалгааны дэлгэрэнгүй

Өмнө нь хийсэн хэд хэдэн судалгаагаар жижиг популяцад элэгний эсийн хавдраас урьдчилан сэргийлэхэд аспирин хэрэглэх нь үргэлжлэх хугацаатай хамааралтай эерэг үр нөлөөтэй байсныг харуулсан юм.

Харин энэхүү судалгаа нь вирусийн шалтгаант элэгний үрэвсэл батлагдсан Европын популяцад бага тунгаар аспирин хэрэглэх нь үргэлжлэх хугацаа- хариу урвалын хамаарлыг нотолсон анхных  гэдгийг онцлон хэлсэн байна.

Судалгааны хувьд Саймон ба түүний судлаачид Шведийн Халдварт өвчнүүдийн тандалтын мэдээллийн санг ашиглан 2005-2015 оны хооронд 50,275 насанд хүрэгчдэд цочмог болон архаг HBV ба HCV халдвараар оношлогдсон байсан өгөгдлийг ашигласан.

Насанд хүрэгчдийн 13,276 нь HBV, 36,999 нь HCV-тай байсан бөгөөд үүнд 14,205 бага тунгаар (75 мг эсвэл 160 мг) аспириныг хэрэглэдэг байсан бол 36,070 хэрэглэдэггүй хүмүүс байжээ.

Анализын харуулж буйгаар аспирин хэрэглэсэн хүмүүсийн дунд элэгний эсийн хавдрын тохиолдол 10 жилд цугласан өгөгдөлд 4% байсан бол аспирин хэрэглээгүй хүмүүст 8.3% байсан.

Олон хувилбараар судалсны дүнд аспирин хэрэглэсэн хүмүүст элэгний эсийн хавдрын эрсдэл нь хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад 31% -иар буурсан байна. 

Бага тунгаар аспирин ууж байгаа өвчтөнүүдэд элэгний шалтгаант нас баралт 10 жилд 11% -тай байсан бол хэрэглэдэггүй хүмүүсийн дунд 17.9% -тай байсан. Элэгний шалтгаант нас баралтын холбоот  эрсдэл аспирин хэрэглэсэн хүмүүст хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 27%-р  бага байсан.

Аспириныг хэрэглэдэггүй болон хэрэглэдэг хүмүүсийн дунд ходоод гэдэсний цус алдалтын эрсдэл 10 жилийн хугацаанд мэдэгдэхүйц ялгаа байсангүй (тус бүр 7.8% ба 6.9% байсан). Нэмж дурдахад, шинжилгээгээр ходоод гэдэсний цус алдалтын эрсдэл нь ээнэгшилтэй элэгний хатууралтай ба хатууралгүй аспирин хэрэглэсэн хүмүүсийн дунд ижил байсан (8.3% ба 7.5% тус тус байсан).

Аспириныг 3-5 жил хооронд  хэрэглэсэн эсвэл 5 ба түүнээс дээш жил хэрэглэснээс хойш элэгний эсийн хавдрын эрсдэл богино хугацаанд хэрэглэсэнтэй харьцуулахад эрс бага байсан. 

Аспирин уухаа зогсоосон өвчтөнүүдийг тасралтгүй тогтмол уусантай харьцуулахад элэгний нас барах эрсдэл 31% -иар өссөн байна . Аспирины тогтмол хэрэглэж буй эсэх нь эрсдэлд мөн нөлөөлсөн. Аспириныг тогтмол бус хэрэглэж байсан хүмүүсийн хувьд элэгний эсийн хавдрын тохиолдол 5.9% байсан бөгөөд тогтмол хэрэглэсэн хүмүүсийн дунд 1.1%  байсан.

Бидний үр дүн нь хүйс, элэгний үрэвслийн шалтгаан эсвэл элэгний ээнэгшилтэй хатуурлын суурь өвчин зэргээс үл хамааран тогтвортой байсан. 

Судалгааны хязгаарлагдмал байдал

Одоогийн судалгааны үр дүн нь шинэ зүйл биш боловч өнөөг хүртэл хамгийн сайн загварчлагдсан судалгаа гэж.

Флемминг Стилл

Гэсэн хэдий ч энэ судалгаанд  хэд хэдэн хязгаарлагдмал тал байсан талаар тэмдэглэн хэлсэн . Вирусийн шалтгаант элэгний үрэвсэлтэй өвчтөнүүдэд элэгний хатуурал нь элэгний эсийн хамгийн хүчтэй эрсдэлт хүчин зүйл болдог үүнийг зөвхөн когорт судалгаанд нэвтрэх үед үнэлсэн ба медиан 8 жилийн хугацаанд үнэлээгүй.

Мөн вирусийн эсрэг хариу урвалын  тогтвортой (SVR) байдлын талаар мэдээлэл хомс байсан. Флемминг хэлж буйгаар HCV-тэй өвчтөнүүдийн 25-аас бага хувь нь HCV эмчилгээ хийлгэж байсан нь интерферон дээр суурилсан эмчилгээ хийлгэсэн болохыг харуулж байна. Интерферон дээр суурилсан эмчилгээ нь шууд үйлчилдэг вирусын эсрэг (DAA) эмчилгээнээс хамаагүй бага SVR-тай холбоотой байдаг бөгөөд энэ нь өвчтөнүүдийн 95% -д SVR үүсгэдэг гэж дурдсан.

Эх сурвалж: Liver Cancer Risk Reduced by Aspirin in Chronic Viral Hepatitis – England medicine

ХУВААЛЦАХ

Share on facebook
Share on twitter
Share on email
ШИНЭ МЭДЭЭ