Share on facebook
Share on twitter
Share on email

Электрон тамхи хэрэглэгчдийн шээсэнд давсагны хавдар үүсгэгч биомаркерууд илэрдэг

Европын Урологийн Хавдар судлалын судлаачид хорт хавдартай холбоотой нэгдлүүд эсвэл эдгээр нэгдлийн биомаркерыг  электрон тамхи болон бусад тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсийн шээсэнд шинжилсэн нийт 22 судалгааны үр дүнг нэгтгэн танилцууллаа.

Тэд химийн хорт бодис эсвэл хорт хавдар үүсгэгч 63 метаболитыг үүсгэдэг 40  нэгдлийг илрүүлсэн ба  эдгээрийн  зургаан нь давсагны хорт хавдартай хүчтэй холбоотой болохыг судалгаагаар тогтоосон байна.

Зарим судалгаанд электрон тамхи хэрэглэгчдийг өмнө нь хэрэглэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад тэдгээрийн шээсэнд давсагны хорт хавдартай холбоотой хэд хэдэн карциногений түвшин өндөр байгааг тогтоосон ажээ.

Электрон тамхитай хамт амьсгалаар орж буй  зарим хорт хавдар үүсгэгч бодисууд уушгинд шүүгдэж, үлдсэн хэсэг нь цусны урсгалд ордог. Дараа нь бөөр  цусан дахь хорт хавдар үүсгэгч бодисын зарим хэсгийг шүүж, үлдсэн хэсэг нь шээсээр ялгардаг байна.

Янз бүрийн ууршуулагч төхөөрөмж нь Е-шингэнийг өндөр температурт халаах  үед илүү их хорт хавдар үүсгэгч бодис үүсэх боломжийг олгодог юм. Нөгөөтээгүүр хоорондоо ялгаатай Е-шингэнүүд  нь никотин,  амт оруулагч болон бусад химийн бодисыг агуулдаг бөгөөд энэ нь карциногений өөр өөр төрөлд нөлөөлдөг юм.

Удирдагч судлаач Бжурлин

Судалгаанд оролцогчдын шээсэнд хорт хавдар үүсгэж болохуйц бүх бодисын түвшинг мэдээлэгдээгүй байсан зэрэг нь судалгааны хязгаарлагдмал байдал юм. 

Нэмж дурдахад зарим судалгаанд энгийн болон электрон тамхийг аль алийг нь татдаг хүмүүс багтжээ. Мөн энгийн тамхи татаж байгаад электрон тамхи уруу шилжсэн хүмүүс байсан. Хорт хавдар үүсэхтэй холбоотой хавдрын болзошгүй эрсдэлийг тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна гэж Нью Йорк дахь Rochester эмнэлгийн профессор Ирфан Рахман хэлсэн байна.

Эх сурвалж: 2020 European Association of Urology

Абстракт 📄

ХУВААЛЦАХ

Share on facebook
Share on twitter
Share on email
ШИНЭ МЭДЭЭ