Нүдний болрын (Lens cristallina) эдэд уургийн бөөгнөрөл болон задрал үүссэнээс болор тунгалаг чанараа алдаж, өнгө нь бүүдийн цайж, улмаар түүгээр гэрэл нэвтрэхэд саадтай болсноор хараа алдагдахад хүргэж буй эмгэгийг нүдний болор цайх өвчин/катаракт (Eng. cataract) гэнэ.
Болор цайх өвчнийг олдмол болон төрөлхийн гэж шалтгаанаар нь хоёр ангилдаг. Олдмол катаракт нь хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр бөгөөд ихэвчлэн насжилтын буюу хөгшрөлтийн шалтгаантай байдаг. Төрөлхийн катаракт нь удамшлын болон TORCH халдварын шалтгаантай үүсдэг.
Шинэ төрсөн нярайд нүдний угийн рефлексийг шалгаснаар төрөлхийн катарактыг оношлох боломжтой бөгөөд хүүхдийн нүдний эмчид шилжүүлж оношилгоо, эмчилгээг хийлгэнэ. Насанд хүрэгчдийн хувьд харахад бэрхшээлтэй болтол оношлогдохгүй явсаар байдаг. Асуумжаас зовууриудыг тодруулж, нүдний үзлэг шинжилгээнд (биомикроскопи) үндэслэн катарактыг оношилдог. Болор цайх өвчний улмаас харахад бэрхшээлтэй байгаа хүмүүст хийгдэх үндсэн эмчилгээ нь нүдний болрыг авч хиймэл болор суулгах мэс засал эмчилгээ байдаг. Катарактыг эмчлэхгүй орхисноор хараа бүрэн алдагдахад (blindness) хүргэнэ.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нүдний анатоми, гистологи (Eye anatomy and histology)
Анатомийн хувьд авч үзвэл нүдний гадаад хэсэг нь гурван давхаргад хуваагдах бөгөөд үүнд фиброзон давхарга (эвэрлэг, хатуу бүрхүүл), судаслаг давхарга (жинхэнэ судсан бүрхүүл, хүүхэн хараа, сормослог бие) болон мэдрэлийн давхарга (торлог) багтана.
TORCH - Ургийн хөгжлийн үед эхээс үр хөврөл болон урагт халдварлах, улмаар зулбалтад хүргэх аюултай халдварт өвчнүүд.
Гипокальциеми эсхүл гипопаратиреозын үед
Увиет, глауком, миопи г.м.