Ашиглах заавар:
Ашиглах заавар:
УАБӨ гэдэг нь үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
УАБӨ нь ихэвчлэн амьсгал дамжуулах замын архаг халдвараар эхлээд эмфиземд шилжих бөгөөд, улмаар гуурсан хоолойг эргэшгүй бүтцийн өөрчлөлтөд оруулж, нарийсалд хүргэж альвеолд гипервентиляци үүсгэдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь амьсгалах талбайг багасгаснаар хүчилтөрөгчийн шингээлт, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгаж улмаар гипокси, гиперкапни үүсэхэд хүргэнэ.
Ихэнх өвчтөнүүд амьсгаадна, цэргүй хий ханиалгана гэж зовуурладаг. Хожуу үедээ, УАБӨ нь даамжирч амьсгаадах, зүрх дэлсэх, цианоз үүсэх зэрэг шинжүүд нь гүнзгийрдэг. Бодит үзлэг болон спирометрийн шинжилгээний хүчилсэн амьсгалын багтаамж, амьдралын багтаамжийн үзүүлэлтэд үндэслэж оношийг тогтооно. Бусад багажийн шинжилгээнүүд, тухайлбал рентген шинжилгээ нь өвчний үе шат, хүндрэлийг илрүүлэхэд туслах боловч онош батлахад ашиглахгүй. Цусны хийн шинжилгээ болон пульсоксиметрийн тусламжтайгаар өвчтөний хүчилтөрөгчийн хангамжийг хялбар илрүүлэх боломжтой. GOLD стандартын дагуу бүх УАБӨ–тэй өвчтөнүүдийн үе шатыг тогтоох шаардлагатай бөгөөд үе шатаас нь хамааран эмчилгээний сонголтыг хийхдээ голдуу богино болон урт хугацааны гуурсан хоолой тэлэх эмүүд, глюкокортикоидоос сонгоно. Хүнд үе шатанд буй хүчилтөрөгчийн хэрэгцээ бүхий өвчтөнүүдэд хөнгөвчлөх эмчилгээг санал болгодог. УАБӨ-ий хүндрэлд уушгины артерийн даралт ихсэх, амьсгалын дутагдал багтана. Хамгийн ноцтой хүндрэл амьсгалын цочмог дутагдал байна.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.