Дэд гарчиг
Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (Nonalcoholic fatty liver disease NAFLD)
Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) нь таргалалт, инсулины дөжрөлтэй холбоотой элэгний өөхөн хуримтлал юм. Эдийн шинжилгээгээр элэгний эсийн >5%-д өөх хуримтлагдах эсвэл протоны шинжилгээнд >5.6% протоны нягтралшилтай өөхөн хэсэг илрэх эсвэл MRI шинжилгээнд өөх ба усны тоон харьцаагаар үнэлэгдэн тодорхойлогддог. АБШЭӨӨ () гэдэгт архины бус шалтгаант элэгний өөхлөлт (АБШЭӨ) (NAFL/steatosis), АБШЭӨҮ (), өөхлөлтийн шалтгаант фиброз, цирроз багтдаг. АБШЭӨӨ үүсч, хөгжихөд нас, хүйс, удмын хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйлс нөлөөлдөг. Оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маяг өөрчлөх, эмийн болон мэс засал эмчилгээ хийдэг.
АБШЭӨӨ нь элэгний үрэвсэл, цирроз, хавдарт хүргэхээс гадна, зүрх судасны өвчлөл, нас баралттай хамааралтай байна. АБШЭӨӨ-ний нас баралтын хамгийн гол шалтгаанд зүрх судасны эмгэг, элэгний өвчин, хорт хавдар орж байна.
- Архины бус шалтгаант элэг өөхлөх (Non-alcoholic fatty liver - NAFL) – Архи хэрэглэдэггүй, хоёрдогчоор элэгний өөхлөлт үүсгэх ямар нэг эмгэггүй хүнд багажийн болон эдийн шинжилгээгээр элэгний өөхлөлт үүсэх.
- Хөнгөн хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ < 1/3 нийт элэгний эсийн
- Хүндэвтэр хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ < 2/3 нийт элэгний эсийн
- Хүнд хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ > 2/3 нийт элэгний эсийн
- Архины бус шалтгаант элэгний өөхлөг үрэвсэл (Non-alcoholic steatohepatitis - ) – Архи хэрэглэдэггүй, хоёрдогчоор элэгний өөхлөлт үүсгэх ямар нэг эмгэггүй хүнд багажийн болон эдийн шинжилгээгээр элэгний өөхлөлт батлагдаж, эсийн гэмтэл, үрэвсэл үүсэх.
- NASH 1-р зэрэг: үрэвсэлгүй өөхлөлт
- NASH 2-р зэрэг: хөнгөн зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
- NASH 3-р зэрэг: дунд зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
- NASH 4-р зэрэг: хүнд зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
- Бичил зангилаат элэгний хатуурал (NASH cirrhosis)– Элэгний эс, эдийн сорвижилт.
- Элэгний эдийн шинжилгээгээр тогтооно. оноогоор үнэлнэ.
- K73.0Өөр бүлэгт ангилаагүй архаг тэсвэртэй хепатитChronic persistent hepatitis, not elsewhere classified
- K73.9Архаг хепатит, тодорхойгүйChronic hepatitis, unspecified
- K75.8Элэгний бусад тодорхой үрэвсэлт өвчинOther specified inflammatory liver diseases
- K76.0Өөр бүлэгт ангилаагүй элэгний өөхжилтFatty (change of) liver, not elsewhere classified
- K74.6Элэгний бусад ба тодорхойгүй циррозOther and unspecified cirrhosis of liver
Тархвар зүй
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хяналт
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
MRI
Magnetic resonance imaging – Соронзон резонанст томографи
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Липотоксисити (lipotoxicity) -оор өдөөгдсөн гэмтлийг “засах” үйл явцуудын нийлбэр үр дүн.
Элэгний эсийн гэмтэл + үрэвслийн нэвчдэс (Нейтрофил, Гранулоцит) ± Фиброз
NAFLD Activity Score: 0-8 онооны хооронд үнэлэх ба өөхлөлт steatosis (0-3 оноо), дэлбэнгийн үрэвсэл (0-3 оноо), Элэгний эсийн вакуол (0-2 оноо)