Дэд гарчиг
Эгмийн доорх артерийн хам шинж (Subclavian steal syndrome)
Эгэм доорх артери (A. subclavia) нугалмын артеритай (A. vertebralis) ойрхон хэсэгт тохиолдох артериосклерозын (arteriosclerosis) дүнд үүссэн нарийсал буюу стеноз (stenosis) эсхүл судасны бүрэн хаагдлаас (occlusion) болж үүсдэг эмгэгийг Subclavian-Steal-Syndrome (SSS) гэж нэрлэдэг.
Дээрх үйл явцийн үр дүнд эсрэг талд байрлах Aa. vertebrales-аас өнөөх A. subclavia-ын атеросклероз үүссэнээс дараах хэсэгт цусан хангамж дамжин SSS-т өртсөн гарын цусан хангамж хэвийн үргэлжилнэ . Ийм зохилдолгоогоор гарын цусан хамгамж сайжрах боловч тархины цусан хангамж буурах нь тодорхой.
Энэ нь ялангуяа биеийн хүчний ачааллын үед (vertigo, dizziness), гэнэт унах (drop attack) шинжээр ажиглагддаг ба SSS-т өртсөн гарт артерийн даралт хэмжилт эрүүл талтайгаа харицуулахад ойролцоогоор >20 ммМУБ-с илүүтэй бага байдаг .
Эгэмний доорх судасны бөглөрлийг Эмгэг жам хэсгээс харна уу!
- Атеросклероз
- Такаяасу артерит
- G45Тархины цус багасах дайрал ба түүнд хамаарах хамшинжүүдTransient cerebral ischaemic attacks and related syndromes
Эмгэг жам
Эмнэлзүй
Онцгой хэлбэр
Оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Нөгөө талын нугалмын атрериар урсах цус өртсөн талын нугалмын артери руу дамжин өөр эрхтнийг цусан хангамжаар хангах энэ үзэгдлийн steal буюу хулгайлах/нууцаар авах үзэгдэл хэмээн нэрлэдэг.
blood pressure difference буюу 2 гарын даралтын зөрүүг тодорхойлоход дээрх үзэгдэл ажиглагдах нь артерийн судасны эмгэгийг шалгах үндсэн үзлэгийн нэг.