Дэд гарчиг
Гавал тархины гэмтэл (traumatic brain injury)
Гавал тархины гэмтэл (ГТГ) нь гавлын гэмтэл, үүнтэй хавсран тархины бүтцийн гэмтэл эсхүл/болон тархины түр хугацааны үйл ажиллагааны алдагдлыг илэрхийлдэг. ГТГ-г Глазговийн комын үнэлгээгээр хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт ангилахаас гадна бэртэлийн зэргээс шалтгаалан толгой өвдөх бөөлжис цутгах, бөөлжих, анхаарал тогтохгүй (vigilance) болох зэрэг шинж тэмдгүүдээс амь насанд аюултай комын үеийн ухаан санааны алдагдал үүсч болно. Өвчтөнийг ажиглах нь клиникт хүндрэлээс эрт үед сэргийлэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд анамнез, мэдрэлийн үзлэг болон яаралтай -ийн дүрслэл хийх нь оношилгооны алтан стандартанд тооцогддог.
Эмчилгээний хувьд зарим тохиолдолд эмчилгээ шаардлагатай болдог. Жишээ нь инртакраниал цус алдалт, гавал ясны хугарал.
Инртакраниал гэмтэл хэр ноцтой байгаагаас шалтгаалан мэдрэлийн талаас бүрэн сэргэсэн (complete response) явц, аль эсвэл хүнд хэлбэрийн байнгын оюун санааны бэрхшээлтэй (permanent disability) болох аюултай.
- Гавал тархины гэмтэл: Гавлын гэмтэл, хавсран тархины бүтцийн гэмтэл эсхүл/болон тархины түр хугацааны үйл ажиллагааны алдагдал үүссэн байх.
- Зарим тохиолдолд хуйхны гэмтэл, хавдах эсвэл гавал яс, инрта- болон экстракраниал судсууд эсхүл Dura mater гэмтсэн байх
- Dura mater гэмтсэн эсэхээс шалтгаалан:
- Хаалттай ГТГ: Dura mater гэмтээгүй тархины хаалттай гэмтэл
- Нээлттэй ГТГ:
- Тархины/интракраниал орон зайнууд гадаад орчинтой холбогдсон,
- Хуйх, гавлын яс болон Dura mater гэмтсэн
-ээр хүндийн зэргийг ангилах:
- I° хөнгөн: “13-15”
- II° хүндэвтэр: “9-12”
- III° хүнд: “≤8”
Глазговын комын үнэлгээ | |||
|---|---|---|---|
Оноо | Хөдөлгөөний хариу үйлдэл | Хэл яриа | Нүд нээх |
1 | Хариу үйлдэлгүй | Хариу байхгүй | Нүдээ нээхгүй |
2 | Өвтгөхөд тэнийж хөшнө | Утгагүй үг хэлэх | Өвтгөхөд нээнэ |
3 | Өвтгөхөд нугалж атирах хөшилт | Авиа гаргах | Асуухад нээнэ |
4 | Өвтгөхөд займчих, зайлуулах | Самуурсан | Сэрэмжтэй нээнэ |
5 | Өвдөлтийн байршил олох | Цэгцтэй | |
6 | Заавар биелүүлэх | ||
ДЭБ-ын тогтоосон ГТГ-н хөнгөн зэргийн шалгуур
- Богино хугацаагаар ой санамж алдагдах <30 мин
- Гэмтлийн дараах амнези <24 цаг
- Ухаан санааны байдал алдагдах, жишээ нь орон зай, цаг хугацааны баримжаа алдагдах зэргээс илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэхгүй байх
- Дээр дурьдсанаас өөр мэдрэлийн талаас шинж тэмдэг илрэхгүй байх, мөн бөөлжис хүрэх, бөөлжих зэрэг вегетатив шинжүүд ажиглагдахгүй байх.
- S02.0Гавлын хүнхэрийн хугаралFracture of vault of skull
- S02.1Гавлын суурийн хугаралFracture of base of skull
- S02.2Хамрын ясны хугаралFracture of nasal bones
- S02.3Нүдний ухархайн ёроолын хугаралFracture of orbital floor
- S02.4Шанаа ба зажуурын хугаралFracture of malar and maxillary bones
- S02.5Шүдний хугаралFracture of tooth
- S02.6Эрүүний хугаралFracture of mandible
- S02.7Гавлын ба нүүрний ясны олон хугаралMultiple fractures involving skull and facial bones
- S02.8Гавлын ба нүүрний бусад ясны хугаралFractures of other skull and facial bones
- S02.9Гавлын ба нүүрний ясны тодорхойгүй хэсгийн хугаралFracture of skull and facial bones, part unspecified
- S06.0Тархи доргихConcussion
- S06.1Гэмтлийн шалтгаант тархины хаванTraumatic cerebral oedema
- S06.2Тархины тархмал гэмтэлDiffuse brain injury
- S06.3Тархины голомтот гэмтэлFocal brain injury
- S06.4Эпидурал цус харвалтEpidural haemorrhage
- S06.5Субдурал цус харвалтTraumatic subdural haemorrhage
- S06.6Аалзан хальсан доорх цус харвалтTraumatic subarachnoid haemorrhage
- S06.7Удаан үргэлжлэх комтой хавсарсан гавал доторх гэмтэлIntracranial injury with prolonged coma
- S06.8Гавал доторх бусад гэмтэлOther intracranial injuries
- S06.9Гавал доторх гэмтэл, тодорхойгүйIntracranial injury, unspecified
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэл зүй/ Оношилгоо
Хүндрэл
Ялган оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
КТГ
Компьютер томографи – Computed tomography
Яаралтай мэс засал
Шууд буюу хэдэн минутын дотор эхлэх шаардлагатай хагалгаа (emergency surgery); дэлгэрэнгүй шинжилгээ шаардахгүйгээр эхэлдэг. Хагалгааг хийгдэх хугацаагаар нь яаралтай, хойшлуулашгүй, эрт сонгомол, сонгомол гэж 4 ангилдаг.
Глазговын комын үнэлгээ
Глазговын комын үнэлгээ – Glasgow Coma Scale
энгийн хэллэгээр тархи толгой доргих
Глазговын комын үнэлгээ – Glasgow Coma Scale
Глазговын комын үнэлгээ – Glasgow Coma Scale