Шивээс ирээдүйд анагаах ухааны оношлогоонд хэрэглэгдэнэ.

Өнөө цагт шивээс нь маш түгээмэл хийгддэг болсон ба энэхүү хандлагыг анагаах ухаанд эерэгээр ашиглах зорилгоор ХБНГУ-н Мюнхен хотын Техникийн их сургуулийн эрдэмтэд  эдийн шингэний өөрчлөлтөд мэдрэг био шивээсний бэхийг гарган авч нарийвчлан судалж байна. Ингэснээр шивээстэй арьс нь эрүүл мэндийг хянах нэгэн төрлийн интерактив цонх болох юм.

Судлаачид энэхүү био-мэдрэг бэхийг ашиглан үхсэн гахайн арьсан дээр шивээс хийж цусан дахь сахар, альбумин, рН-ийн хэмжээг өөрчилж үзэхэд хийгдсэн шивээсний өнгө нь өөрчлөгдөж байсан байна.

Энэхүү өнгөний хувирал нь цусан дахь сахар, альбумин, рН-ийн өөрчлөлтийн үед ажиглагдах бөгөөд Чихрийн шижин,  Элэгний дутагдал, Хүчил-суурийн тэнцвэр алдагдал зэргийг эрт илрүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж судлаачид үзэж байна.

Арьсны рН мэдрэгч нь метилен улаан, бромотимол хөх, фенолфталейн дээр суурилсан бөгөөд 5.0 – 9.0 хүртэлх рН-ийн өөрчлөлтөд хариу урвал үзүүлж өнгө нь өөрчлөгддөг байна (өнгөний өөрчлөлт: шар / ногоон / хар хөх). Судалгаагаар арьсны глюкозын мэдрэгч (глюкозын оксидаза, тетраметилбензидин, пероксидаза) нь 50.0 ммоль/л хүртэлх концентрацыг илрүүлжээ (өнгөний өөрчлөлт: шар / хар ногоон).  Aрьсны альбумин мэдрэгч (Тетрахлорфенол, тетрабромосульфталейн ) нь 5.0 г/л хүртэлх концентрацыг илрүүлэх боломжтой (өнгөний өөрчлөлт: шар / ногоон).

Өнгөний өөрчлөлтөд дүн шинжилгээ өгөхийн тулд өнгөний хувиралтыг тоон утга болгон хувиргадаг ухаалаг гар утасны програмыг боловсруулсан ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар био мэдрэгчтэй шивээс нь ирээдүйд өвчтөнүүдэд энгийн хямд аргаар тогтмол хяналт тавих боломжийг олгох юм байна. 

Цаашид электролит, эмгэг төрүүлэгч нян мөн түүнчлэн шингэн алдалтын байдлыг хянах гэх мэт олон мэдрэгчүүдийг энэхүү аргад суурилан хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх нь ашигтай боловч одоогоор клиникт хэрэглэхэд хангалттай судалгаа байхгүй байна.

Эх сурвалж

Yetisen AK, Moreddu R, Seifi S, Jiang N, Vega K, Dong X, Dong J, Butt H, Jakobi M, Elsner M, Koch AW. Dermal Tattoo Biosensors for Colorimetric Metabolite Detection. Angew Chem Int Ed Engl. 2019 Jul 29;58(31):10506-10513.

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !