Эпштейн-Барр-Вирусийн эсрэг эмчилгээ

АНУ-ын Филадельфи мужийн судлаачид ЭБВ-н эсрэг шинэ эмчилгээг судалж байна. Энэхүү вирусээр дэлхийн нийт хүн амын 90 % халдвар авсан байдаг ба нийт олон хавдрын шалтгаан болж байна. Туршилтын амьтан дээр хийсэн судалгаагаар ЭБВ нь чих хамар хоолойн хорт хавдрын голлох шалтгаан болдог гэдгийг харуулж байна.

ЭБВ нь барууны орнуудад өсвөр насныхны дунд халдварын мононуклеозын, Африкт буркет лимфомын мөн зүүн азын орнуудад чих хамар хоолойн хорт хавдрын шалтгаан болсоор байгаа ба зарим тодорхой бүлэг ходоодны хавдрын үүсэх явцад нөлөөлдгийг судлаачид үгүйсгээгүй байна.

Шинээр судалж буй эмчилгээ нь вирусийн үржлийг нь саатуулж энэхүү вирусээр үүсгэгдсэн хорт хавдрын эмчилгээнд тодорхой үр дүнг харуулна хэмээн судлаачид үзэж байна. ЭБВ эерэг илэрсэн хорт хавдрууд дээр ЭБВ-ын цөмийн антиген 1 тогтмол илэрдэг ба энэхүү хэсгийг дарангуйлснаар вирусийн тархалтыг зогсоох боломжтой ажээ.

Антиген рецепторыг дарангуйлагч буюу үйлчлэгч бодис нь халдварын тархалтыг зогсоодог ба Филадельфийн Вистар институтийн судлаачдын хулган дээр хийсэн туршилтаар хавдрын ургалтыг зогсоож байгаа нь батлагджээ. Туршилтын үр дүнг хими болон туяа эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй гарчээ.

Судлаач Лиебэрман орчин үеийн антинеопластик үйлчлэгч бодисууд болон хавдрын эсийн үржлийг дарангуйлагч эмчилгээнүүд (PARP-Inhibitor Olaparib эсвэл PI3K-Inhibitor Idelalisib) нь үр дүн муутай байгааг дурдаад энэхүү Эпштейн-Барр-Вирус цөмийн антиген дарангуйлагч нь ЭБВ-ээр үүсгэгдсэн өвчлөлд илүү тохиромжтой байгааг дурджээ. Цаашид клиник судалгаа шаардлагатай байгаа ч одоогоор хийгдэх нь эсэх нь тодорхойгүй байна.


© rme/aerzteblatt.de

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !