Хиймэл оюун дүрс оношилгооны салбарт эмчийг орлох уу ?

Мета анализ судалгааны үр дүнгээс харахад хиймэл оюун ухаан нь эмчтэй дүйцэхүйц шинжилгээний хариунд дүгнэлт өгөх чадвартай гэж гарчээ. Одоогоор хангалттай судалгаа шинжилгээ дутмаг, туршилтын шатандаа явагдаж байгаа ба клиникт нэвтрүүлэхэд хугацаа, нарийвчилсан судалгаа, шинжилгээ шаардлагатай байна.

Үндэслэл

Хиймэл оюун ухааныг анагаах ухааны салбарт хэрэглэсэн судалгаа, шинжилгээ сүүлийн саруудад олноор хийгдэж байгаа ба тэдгээрийн үр дүнгээс хархад оношлогооны салбарт үр дүнтэй болох нь харагдаж байна. Жишээлбэл бронхын карциномыг КТ-ын зургаас таньж илрүүлэх, гистопатологийн шинжилгээнд дүгнэлт гаргах зэрэг. Гэвч хиймэл оюун ухааны гүйцэтгэл нь үнэхээр мэргэжлийн өндөр төвшинд алдаагүй дүгнэлтээ гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Судалгааны арга зүй

Системчилсэн үнэлгээ ба мета анализ: Нийт 82 судалгаа хамрагдсанаас 69 нь тооцоолол хийхэд шаардлага хангасан байв. 25 Судалгаанд мета анализ хийгдсэн. 14 судалгаанд эмч ба хиймэл оюун ухааны гүйцэтгэлийг ижил сорьц дээр харьцуулсан.

Судалгааны үр дүн

Хиймэл оюун: Мэдрэмтгий чанар – 87.0 % Өвөрмөц чанар – 92.5% 
Эмч: Мэдрэмтгий чанар – 86.4% , Өвөрмөц чанар – 90.5%

Эмнэлзүйн ач холбогдол

Гол бэрхшээл нь шаардлагад нийцсэн, хангалттай тооны судалгаа байхгүйд оршиж байгаа ба Мета анализын үнэн зөв байдал нь мөн хэд хэдэн арга зүйн асуудлаар хязгаарлагдаж байна. Жишээлбэл, ихэнх судалгаанд хамрагдсан эмч нарт оношилгоонд шаардлагатай, өдөр тутамд өвчтөнөөс хялбархан олж авдаг эмнэлзүйн мэдээлэл өгөгдөөгүй байна. Үүнээс гадна зарим судалгаанд чухал, ач холбогдол бүхий мэдээллүүд дутуу байжээ. Хиймэл оюуны хөгжилд нэлээдгүй дэвшил харагдаж байгаа ч эмчийн оролцоо, туршлага нь зайлшгүй хамт байх ёстой хэмээн судлаачид үзэж байна.

Санхүүжилт: Нийт судалгаа шинжилгээний ажилд тусгай санхүүжилт байгаагүй байна.

Эх сурвалж: Xiaoxuan Liu et al: A comparison of deep learning performance against health-care professionals in detecting diseases from medical imaging: a systematic review and meta-analysis; The Lancet Digital Health; DOI: https://doi.org/10.1016/ S2589-7500(19)30123-2 

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

6 сарын эрх 50% хямдарлаа. Хугацаа дуусахад

Өдөр
Цаг
Минут
Хямдралын хугацаа дууссан

  6 сарын бүх агуулга үзэх эрх

ICD – 10 Өвчний ангиллын цахим лавлах

  Хөнгөлөлттэй эмийн лавлах

79,800 ₮

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !