Шөнийн ээлжийн дараа анхаарал суларч шийдвэр гаргах хугацаа уртасдаг

Судалгааны гол агуулга

  • Шөнийн жижүүрийн дараа өдрийн ээлжтэй харьцуулахад самбаачлах буюу хариу үйлдэл үзүүлэх хугацаа болон алдааны давтамж нэмэгдсэн.
  • Дараалсан хэд хэдэн шөнийн жижүүрийн дараа хариу үйлдэл үзүүлэх хугацаа сайжирсан. Гурав дараалсан шөнийн ээлжийн дараа алдаа гаргах тоо буурсан (өдрийн цагаар хэвийн унтсан буюу илүү цагийн ачаалалгүй байсан).

Үндэслэл

Шөнийн ээлжийн ажилтанд цагийн хэмнэлээ ажилдаа тохируулж, өөрчлөх шаардлага тулгардаг ба ажиллах үед нь тогтмол нойрмоглох, анхаарал сулрах явдал гардаг байна. Тиймээс тэдэнд ажил дээр алдаа гаргах, анхаарал буурах болон гэртээ харих замдаа осолд өртөх эрсдэл өндөр байдаг. Энэ нь эрүүл мэндийн салбарынханд мөн чухал хамааралтай ба үүнээс үүдэн өвчтөний эмчилгээ, сувилгаанд сөрөг нөлөө гарч болохыг үгүйсгэхгүй юм. Өмнөх судалгаануудаар зөвхөн шөнийн эсвэл өдрийн ээлжийн ажилчдыг хамруулж байсан бол энэхүү судалгаагаар тэдгээрийг хооронд нь буюу нийтэд нь самбаачлах хугацаа болон алдааны хувиар нь харьцуулан судалсан.

Арга зүй

Судалгаанд ХБНГУ-ын Bochum хотын Bergmannsheil их сургуулийн эмнэлэгт ажилладаг нийт 74 эмэгтэй хамрагдсан. Тэд өдрийн ээлжээр, шөнийн ээлжээр (Тогтсон хувиаргүй) мөн зөвхөн өдрийн цагаар ажилладаг(Харьцуулалтын бүлэг). Судалгаанд хамрагдагсад ажлынхаа дараа Psychomotor Vigilance Task (PVT) тестэд хамрагдсан бөгөөд тэдний хронотипийг The Munich Chronotype Questionnaire for Shift Workers (MCTQshift) тусламжтайгаар тодорхойлсон байна.

Үр дүн

  • Өдрийн ээлжтэй харьцуулахад самбаачлах хугацаа (β = 7,64; 95% confidence intervals /CI/ 0,94 – 14,35) уртассан ба алдааны тоо (exp(β) = 1,55; 95% CI 1,16 –2,08) өссөн.
  • Шөнийн ээлжийн дараа Throughput буурсан (β = – 15,52; 95% CI – 27,49 – 3,46).
  • Олон удаагийн дараалсан шөнийн ээлжийн дараа самбаачлах хугацаа буурсан. Гурван удаагийн дараалсан ээлжийн дараа алдаа гаргах хувь буурсан.
  • Ялангуяа дунд ба хожуу хронотипын эмэгтэйчүүдэд дээрх өөрчлөлтүүд ажиглагдсан ба тэд олон удаагийн дараалсан шөнийн ээлжид амархан дасан зохицож байсан.

Дүгнэлт

Бид нэг шөнийн ээлжийн дараа мэдэгдэхүйц уртассан шийдвэр гаргах хугацаа болон алдаа гаргах давтамж өссөнийг судалгааны явцад ажигласан.

Судлаач Thomas Behrens

Өндөр настай, хожуу хронотипын болон унтах үедээ амьсгал тасалдах шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд судалгааны сорилыг тааруу гүйцэтгэсэн.

Судалгааны удирдагч Dr. Sylvia Rabstein

Хамгийн их судлаачдын сонирхол татсан үр дүн нь самбаачлах хугацаа 2 дахь удаагийн шөнийн ээлжийн дараа буурсан мөн сорил гүйцэтгэх чадвар өдрийн ээлжийн эмэгтэйчүүдтэй дөхсөн явдал байв (Судалгаанд хамрагдсан шөнийн ээлжийн ажилчид өдрийн цагаар хэвийн унтсан ба илүү цагийн ачаалалгүй байсан).

Хэдийгээр бид дасан зохицох, дадлагажих нөлөөг үгүйсгэх аргагүй ч тогтсон хувиаргүй, тогтмол биш ажлын төлөвлөлтөөс зайлсхийх хэрэгтэй.

Thomas Behrens

Санхүүжилт: Deutsche Gesetzliche Unfallversicherung (DGUV), Berufsgenossenschaft für Gesundheitsdienst und Wohlfahrtspflege.

Эх сурвалж: Behrens T, Burek K, Pallapies D, Kösters L, Lehnert M, Beine A, Wichert K, Kantermann T, Vetter C, Brüning T, Rabstein S. Decreased psychomotor vigilance of female shift workers after working night shifts. PLoS ONE. 2019;14(7):e0219087. doi: 10.1371/journal.pone.0219087. PMID: 31276523

Судалгааг бүрэн эхээр унших ?

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !