Тосонд уусдаг статин - архаг гепатитын үед элэгний эсийн хавдар(HCC) болох эрсдэлийг бууруулдаг уу ?

Үндсэн агуулга

Тосонд уусдаг статин нь HCC үүсэлтээс сэргийлдэг хавсарсан үйлдэлтэй байж болох юм. Учир нь липофилик статин хэрэглэсэн архаг гепатит В эсвэл С-тэй өвчтөнүүдэд элэгний эсийн хавдарт шилжих явц бага ажиглагджээ. Гэвч одоогоор бүрэн батлагдаагүй ба таамаг төдий байна.

Үндэслэл

Энэ талаар судалгааны ажил сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ба өмнөх судалгаануудаас үзэхэд липофилик статин нь гидрофилик статиныг бодвол вирусийн эсрэг болон хавдрын эсрэг илүү үйлдэлтэй гэж гарчээ. Иймээс тосонд уусдаг статин нь усанд уусдаг статиныг бодвол HCC-д шилжих явцыг удаашруулах цаашлаад бүр зогсоох үйлдэлтэй байж болох юм.

Судалгааны арга зүй

Эрсдэлийг тооцоход нийт В эсвэл С гепатиттай 8300 орчим статин хэрэглэдэг бүлгийг (6554 өвчтөн липофилик буюу Atorvastatin, Simvastatin, Fluvastatin, Lovastatin уудаг; 1789 өвчтөн гидрофилик буюу Pravastatin, Rosuvastatin уудаг) статин уудаггүй архаг гепатиттай бүлэгтэй харьцуулсан.

Судалгааны үр дүн

  • Липофилик буюу Atorvastatin, Simvastatin уудаг өвчтөнүүдийн дунд HCC-н тохиолдол 10 жилийн хугацаанд буурсан байсан (8.1% vs 3.3% буюу − 4.8%, aHR- adjusted hazard ratio 0.56 [CI, 0.41-ээс 0.79] ). Өөрөөр хэлбэл хавдар болох эрсдэл 44%-р мэдэгдэхүйц буурсан.
  • Pravastatin, Rosuvastatin зэрэг гидрофилик статин уудаг өвчтөнүүдийн дунд хавдрын тохиолдол мэдэгдэхүйц буураагүй (8.0% -тай харьцуулахад 6.8%, aHR 0.95, CI 0.86 – 1.08).
  • 10 жилийн хугацаанд статин хэрэглэдэг дээрх хоёр бүлгийн дунд нас баралтын түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан байсан (липофилик статины хувьд 7% -тай харьцуулахад 15%, гидрофилик статины хувьд 16% -тай харьцуулахад 12%).

Эмнэлзүйн ач холбогдол

Кохорт судалгааны үр дүнгээс харахад липофилик статин нь архаг гепатитын үед HCC-с хамгаалах эмнэлзүйн өндөр ач холбогдолтой нь харагдаж байна. Гэсэн хэдий ч цаашид нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай байна.

Санхүүжилт: American College of Gastroenterology, Зарим судлаачид эмийн компаниудаас дэмжлэг авсан.

Эх сурвалж: Tracey G. Simon et al:  Lipophilic Statins and Risk of Hepatocellular Carcinoma and Mortality in Patients with Chronic Viral Hepatitis: Results from A Nationwide Swedish Population; Annals of Internal Medicine, DOI: 10.7326/M18-2753.

Абстракт ?

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

6 сарын эрх 50% хямдарлаа. Хугацаа дуусахад

Өдөр
Цаг
Минут
Хямдралын хугацаа дууссан

  6 сарын бүх агуулга үзэх эрх

ICD – 10 Өвчний ангиллын цахим лавлах

  Хөнгөлөлттэй эмийн лавлах

79,800 ₮

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !