Эмнэлгийн зориулалттай маск нь агаарын бохирдлоос хамгаалахгүй

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч төдийлөн үр дүн, ахиц гарахгүй байгаа билээ. Иймд ард иргэд амны хаалт, маск зүүж бохирдлоос хамгаалах арга хэмжээ дор бүрнээ авч байгаа хэдий ч маск нь үнэхээр бохирдлоос найдвартай хамгаалж буй эсэх нь эргэлзээтэй байна.

Иргэдийн дунд эмнэлгийн зориулалттай маск нь халдвар тархаах болон авахаас сэргийлээд зогсохгүй мөн агаарын бохирдлоос хамгаалж чаддаг гэсэн буруу ойлголт байгаа юм. Энэ нь иргэдийг бохирдлоос өөрсдийгөө хамгаалж буй мэт харагдуулж үнэн хэрэгтээ эрсдэлд оруулж байна. Тиймээс нийт хүн амд агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх, эрсдэлээс зайлсхийх талаар баталгаатай аргуудыг мэдээлэхийг ДЭМБ зөвлөж байна.

Иргэд агаар дуслын замын халдвараас сэргийлэх зорилгоор эмнэлгийн зориулалттай маск зүүх явдал их байдаг ч дэлхийн томоохон хотуудад мөн агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор хэрэглэх явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. Хэдийгээр энэхүү маск нь том ширхэгтэй тоос, ургамлын тоосонцор, элсний ширхэг шүүж чадах боловч нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5 нь 2.5 мкм хүртэлх) шүүх чадваргүй юм.

Эмнэлгийн зориулалттай маск нь клиникийн хүрээнд маш сайн судлагдсан ба халдвараас хамгаалах үндсэн зорилготой юм. Маск нь агаарын бохирдлоос үнэхээр хамгаалдаг эсэх нь тодорхойгүй. Маскын шүүх чадамжийг тооцоолоход төвөгтэй ба тоосонцрын хэмжээ, гарал үүсэл, маскын төрөл, зохимж, нүүрний хэлбэр зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлага тулгардаг.

Судлаач: Вэй Хуанг (Peking University School of Public Health in Beijing, China), Лидия Моравска (Queensland University of Technology, Brisbane, Australia)

Маскын шүүх шинж чанар дээр лабораторийн судалгаанууд хийгдсэн байдаг ч маш цөөхөн тооны хүн дээр хийгдсэн судалгаа байдаг. Одоогоор эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг маск нь агаарын бохирдлоос хамгаалдаг талаар статистик мэдээ байхгүй байна.

Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Америкийн зүрхний холбоо, Европын зүрх судасны нийгэмлэг зэрэг томоохон байгууллагууд агаарын бохирдлын үед эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг маскын талаар ямар ч зөвлөмж гаргаагүй байгаа нь гайхах зүйл биш юм.

Мэргэжилтнүүд болон эрх баригчид эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг амны хаалтыг хэдийд ашиглах нь үр дүнтэй талаар зөвлөмж гаргах, энэ талаар илүү нарийвчилсан дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээ шаардлагатай байна гэж Nature сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: Nature 574, 29-30 (2019) doi: 10.1038/d41586-019-02938-1

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !