Стеройдыг бага тунгаар урт хугацаанд хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг үү?

Бид үрэвсэлт өвчнүүдээс эхлээд маш олон төрлийн өвчний үед глюкокортикойдыг эмчилгээнд хэрэглэдэг. Полимиалги, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин зэрэг зарим өвчний үед урт хугацаанд, бага тунгаар стеройд эмчилгээ шаардлагатай байдаг. Эдгээр эмүүд нь биед шингэнийг барих, глюкозын толерансийг бууруулах, даралт ихэсгэх, зан төрх өөрчлөх зэрэг нөлөө үзүүлэхээс гадна зарим өвчтөнүүдэд хоол боловсруулалт алдагдах, хоолны дуршил нэмэгдэх, жин нэмэх зэрэг гаж нөлөө үзүүлдэг ба удаан хугацаанд стеройд хэрэглэснээс Кушингийн хамшинж, катаракт, нүдний дотоод даралт ихсэх, остеопороз, нуруунд дарагдлын хугаралт үүсэх зэрэг гаж нөлөөнүүд үүсч болно. Мөн глюкокортикойдыг өндөр тунгаар хэрэглэх нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар бид мэдэх билээ. Харин бага тунгаар, удаан хугацаанд хэрэглэвэл зүрх судасны эрсдэлд нөлөөлдөг эсэх нь маргаантай хэвээр байгаа юм.
Их Британий судлаачид дархлалын шалтгаант үрэвсэлт өвчинтэй хүмүүст глюкокортикойдын тун хамааралт зүрх судасны эрсдэлийг судлахаар хүн амд суурилсан когорт судалгааг хийжээ. Уг судалгаанд 389 анхан шатны эмнэлэгт 1988-2017 оны хооронд дархлалын шалтгаант өвчний улмаас (аварга эсийн артерит, полимиалги, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, ревматойд артрит, тогтолцооны улаан яршил, васкулит гэх мэт) эмнэлэгт хэвтсэн болон нас барсан, өмнө нь зүрх судасны өвчнөөр өвдөж байгаагүй нийт 87,794 насанд хүрэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. 

Дунджаар 5 жилийн дараа глюкокортикойдын тун ба зүрхний шигдээс, зүрхний дутагдал, тосгуурын жирвэгнээ, тархины судасны эмгэг зэрэг зүрх судасны өвчний эрсдэлийн хооронд хүчтэй хамаарал ажиглагдсан байна. 

1 жилийн дараах зүрх судасны өвчний эрсдэл Преднизолоныг 5 мг ба түүнээс бага тунгаар өдөр бүр хэрэглэдэг хүмүүст 2 дахин их, 25 мг-аар өдөр бүр хэрэглэдэг хүмүүст 6 дахин их байжээ. Судалгаанд оролцогчдийн ихэнх нь өөрчилж болох зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс болох тамхидалт (24%), таргалалт (25%), артерийн гипертензи (25%)-ийн өгүүлэмжтэй байсан байна.  

Энэхүү судалгаагаар дархлалын шалтгаант үрэвсэлт өвчинтэй өвчтөнүүдэд Преднизолоныг бага тунгаар (<5 мг) хэрэглэсэн ч зүрх судасны өвчний эрсдэл 2 дахин нэмэгддэг болохыг харуулж байна.

Эмийн тун ба эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Өвчтөнүүд булчин ясны өвдөлтөөс болоод эмчээс стеройд эмчилгээ зөвлүүлэхийг хүсэх нь цөөнгүй байдаг.
Судлаачид бага тунгаар байсан ч урт хугацаанд стеройд эмчилгээг зөвлөхөөс аль болох зайлсхийхийг санал болгож байна.

Мөн та одоо стеройд эмчилгээ хийлгэдэг эсвэл өмнө нь хийлгэж байсан өвчтөнүүддээ зүрх судасны өвчний эрсдэлийн талаар зөвлөгөөг өгч байгаарай. 

Эх сурвалж: Do Long-term Low-Dose Steroids Increase Cardiovascular Risk? – Medscape – Dec 17, 2021.

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !