search-last
Үжлийн тухай

Үжил нь бие махбодь халдварын эсрэг үзүүлэх үрэвслийн хариу урвалын зохицуулга алдагдсанаас үүсэх аминд аюултай эмнэлзүйн хамшинж юм. 

Үжил буюу sepsis гэдэг нэршил нь Грекийн “sepo-ялзрах” гэдэг үгнээс гаралтай ба үжлийн тухай анх 2700 жилийн өмнө Эртний Грекийн шүлэгт дурдсан байдаг байна.

МЭӨ 400 оны үед Гиппократ үжлийг бие махбодид үүсч буй аюултай биологийн ялзрал гэж тэмдэглэж байсан ба түүний дараа Эртний Ромын физикч, философич Гален (МЭӨ 129-199) үжлийн тухай “Миазм хэмээх хорт утаа ялгаруулагч нүдэнд үл үзэгдэгч амьтдын ялгаруулсан утаанаас үжил үүсдэг” хэмээн томьёолсон байна. 

1800 оны үе

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ignaz Semmelweiss үжлийн талаарх орчин үеийн үзлийг боловсруулсан анхны судлаач эмч юм. 

Тэрээр төрсний дараах нас баралтын хүндрэлийг судалж байхдаа төрөх үед дан эх баригч нарын төрүүлсэн эмэгтэйчүүдийн 2% нь эх барихын үжлээр хүндэрч байхад анагаахын оюутнуудын тусламжтай төрсөн эмэгтэйчүүдийн 16% нь үжлээр хүндэрч байгааг ажиглажээ. 

Түүний хамтран ажиллагч эмч нь задлан шинжилгээний үеэр санамсаргүй гараа зүсэж халдвар аван, хүндэрч нас барсны дараа тэрээр оюутнууд задлан шинжилгээнд орсны дараа гараа угаахгүйгээр шууд төрөх өрөөнд орж жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барьж төрүүлэхэд тусалж байгаа нь эх барихын үжил, нас баралтын шалтгаан болж байж болох юм гэж дүгнэжээ.

Ignaz Semmelweiss эмч оюутнуудад өвчтөний өрөөнд орохоосоо өмнө гараа угаах шаардлага тавьж эхэлсэн ба эх барихын үжлийг 3% хүртэл бууруулсан боловч түүний гар угаах эрүүл ахуйн шаардлага нь хүчтэй шүүмжлэлд өртөж ажлаасаа халагдсан байна.

Үүний дараа Louis Pasteur ба Robert Koch нар нянгийн тухай онолоо гаргаж өвчин аяндаа үүсдэггүй гэдгийг баталсан бол “Орчин үеийн мэс заслын эцэг” гэгддэг Британийн мэс заслын эмч Joseph Lister шархны шалтгаант үжлийн тухай онолыг гаргажээ. Бүрэн бүтэн байдал нь алдагдсан арьсны шархаар эмгэг төрүүлэгч нянгууд нэвтрэн орж шархны шалтгаант үжлийг үүсгэж байна гэж үзээд карболын хүчилтэй боолтыг хийсэн нь шархны шалтгаант үжил, нас баралтыг эрс бууруулсан байна. 

1900 оны үе

1964 онд Бостоны мэс заслын эмч Edward Frank үжлийн шокын үед авах арга хэмжээний тухай анх бичжээ. Үүнд артерийн даралт, төвийн венийн даралт, зүрхний цацалт, шээсний гарц, цусны эзлэхүүн, биохимийн үзүүлэлтүүд, цусны хийн шинжилгээ, электролитүүдийг тогтмол хянах хэрэгтэй ба халдварын шалтгааныг олох хэрэгтэй гэжээ. 

Сүүлийн үеийн мэдээллүүд

  • 1995-2015 оны хооронд олон улсын мэдээллийн сан дээр хийсэн ретроспектив судалгаагаар дэлхий даяар үжлээр 1 жилд 100000 хүн амд 437 тохиолдол бүртгэгддэг гэсэн судалгаа байгаа боловч зарим бага болон дунд орлоготой орнуудын судалгаа, тоо баримт байхгүй тул үжил үүнээс их ч тохиолддог байж болно.
  • Сүүлийн жилүүдэд үжлийн тохиолдол нэмэгдэж буй нь өндөр нас, дархлаа дарангуйлах эмчилгээ болон олон эмэнд тэсвэртэй халдварууд ихэссэнтэй холбоотой.
  • Африк-Америк эрэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог байна. 
  • Өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл нэмэгддэг тул үжлийн тохиолдол мөн нэмэгддэг.
  • Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа тул цаашид ч үжлийн тохиолдол тасралтгүй нэмэгдэж магадгүй юм.

Удирдамж

1991 онд үжлийн тухай анхны хурлыг хийж үжлийн оношлогоо, эмчилгээний талаар болон үжил, үгдэрсэн үжил, үжлийн шокийн талаар томьёолсон бол 2001 онд Америк, Европын холбоодууд хоёрдугаар хурлаа хийж үгдэрсэн үжил, үжлийн шокийн оношлогооны шалгуурыг боловсруулан, оношлогоо, эмчилгээний менежментийг дахин боловсруулсан. 2016 онд эдгээр удирдамжууд дахин шинэчлэгдсэн. Дэлхийн томоохон улс орнууд, нийгэмлэгүүд өөр өөрсдийн үжлийн удирдамжуудыг боловсруулан, тогтмол шинэчилсээр байгаа билээ. Удирдамжуудыг үзэхийг хүсвэл доорх холбоосууд дээр даран үзнэ үү. 
Олон улсын удирдамжууд

Surviving Sepsis Campaign (SSC): International guidelines for management of sepsis and septic shock /2021/

SSC: International guidelines for the management of septic shock and sepsis-associated organ dysfunction in children /2020/

Канада

Canadian Paediatric Society (CPS): Practice point on diagnosis and management of sepsis in the paediatric patient /2020/

CPS: Practice point on diagnosis and management of severe sepsis in the paediatric patient /2020/

АНУ

Early care of adults with suspected sepsis in the emergency department and out-of-hospital environment – A consensus-based task force report /2021/

American Academy of Emergency Medicine (AAEM): Clinical practice statement – Is lactate measurement in the emergency department valuable as a predictor of poor outcomes in adult patients with sepsis? /2018/

AAEM: Clinical practice statement – What is the preferred resuscitation fluid for patients with sepsis and septic shock? /2017/

Европ

Society of Critical Care Medicine (SCCM) and European Society of Intensive Care Medicine (ESICM): Guidelines for the diagnosis and management of critical illness-related corticosteroid insufficiency (CIRCI) in critically ill patients (Part II), 2017 

SCCM and ESICM: Guidelines for the diagnosis and management of critical illness-related corticosteroid insufficiency (CIRCI) in critically ill patients (Part I) /2017/

Их Британи

National Institute for Health and Care Excellence (NICE): Quality standard on sepsis /2017, 2020 онд дахин шинэчилсэн/

Royal College of Emergency Medicine (RCEM): Position statement on sepsis and the emergency department /2019/

BMJ Rapid Recommendations: Corticosteroid therapy for sepsis – A clinical practice guideline /2018/

NICE: Guideline on sepsis – Recognition, diagnosis, and early management /2016, 2017 онд дахин шинэчилсэн/

Япон

 Japanese Society of Intensive Care Medicine (JSICM) and Japanese Association for Acute Medicine (JAAM): The Japanese clinical practice guidelines for management of sepsis and septic shock 2020 (J-SSCG 2020) /2021/

Эх сурвалж:

  1. Funk DJ, Parrillo JE, Kumar A. Sepsis and septic shock: a history. Crit Care Clin. 2009 Jan;25(1):83-101, viii. doi: 10.1016/j.ccc.2008.12.003. PMID: 19268796.
  2. www.news-medical.net
  3. www.uptodate.com

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !