search-last
Кето дэглэм үнэхээр аюулгүй юу?

Кето дэглэм буюу нүүрс ус хасан өөх тос хэрэглэх дэглэм (low-carb, high-fat). Тэгвэл энэ дэглэм үнэхээр аюулгүй юу ?

Олон тооны судалгаа хийгдсэн байгаагаас дүгнэн ярилцъя.

Сүүлийн жилүүдэд кето дэглэмийг хүүхдийн эпилепси болон бусад эмгэгийн эмчилгээний журмаар ашигласан туршилт судалгаанууд ихээр хийгдсэн. Эдгээр судалгаанаас харахад кето дэглэмийн үед эрдэс бодисын гүн дутагдалд орж байгаа үр дүн гарчээ. 17 төрлийн витамин, бичил элементийн дутагдал (витамин В1, B2, B3, B5, B6, B12, фолийн хүчил, биотин, кальци, фосфор, магни, төмөр, цайр, зэс, селенманган, хром) буюу хангалттай хэмжээгээр хоол хүнснээс авч чадахгүй байгааг олж мэдсэн байна. 

Альваа нэг хоолны дэглэмийг барихдаа хамгийн гол анхаарах зүйл бол хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулан хэрэгцээт бүх амин дэмийг авч чадаж байна уу гэдэг асуудал юм. Кето дэглэмийн үед хангалттай эрдэс бодис авахын тулд өдөрт 37000ккал хоол идэх хэрэгтэй болохыг нэгэн судалгаа харуулсан ба энэ нь барагцаалбал 50 халбага шар тостой тэнцэнэ .

Өөр нэг судалгаа хүүхдийг хатуу кето дэглэмээр хооллох үед витамин С-н дутагдлаас болж чийг бам өвчин тусч байсныг тогтоосон, зарим хүүхэд бичил элемент селений дутагдлаас (зүрх гэнэт зогсож нас бардаг) болж нас барсан тохиолдол хүртэл бүртгэгджээ.

Хэдийгээр бичил элемент, витамины дутагдлыг нэмэлтээр ууж дутагдлаас сэргийлж болох ч бас нэг асуудал байгаа нь гэдсэн дэх хэвийн бичил биетэн буюу пробиотикийн хэмжээ алдагдах. Маш олон төрлийн эслэг болон цардуул бүхэл гурил, шошнд их хэмжээгээр агуулагддаг ба кето дэглэмийн үед энэ хэрэгцээ нөхөгддөггүй. Үүнтэй холбоотойгоор кето дэглэмийн үед өтгөн хаталт ихээр тохиолддог (65% хувь) болохыг мөн л судалгаа харуулсан байна.

Гэдсэн дэх хэвийн бичил биетнүүдийг өлсгөх буюу хэрэгцээт эслэг, цардуулыг хэрэглэхгүй байснаар ямар үр дагавар гарах вэ?

Кето дэглэмийн үед гэдэсний бичил биетнүүдийн тоо хэмжээ болон төрөл зүйл нь ихээр багасдаг. ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ НЬ ЕРДӨӨ 24 ЦАГ КЕТО ДЭГЛЭМ БАРЬСНЫ ДАРААГААС ЭХЛЭН АЖИГЛАГДДАГ БАЙНА. Эслэг, цардуул багассанаар нэг үгээр бидний гэдсэн дэх сайн бичил биетнүүд өлсгөлөнд ордог.

Өөх тос нь бүгд нарийн гэдэсний ханаар шимэгдэн боловсруулагддаг гэж үздэг байсан боловч радио идэвхт чиглүүлэгч ашиглан судлахад өөх тосоор баялаг хоолны ханасан өөх тосны 7% хувь нь шулуун гэдэс хүртэл шимэгдэлгүй явж өнгөрдөг. Ингэснээр маш олон муу үр дүн гардгын жишээ нь жин нэмэх, ходоод гэдэсний шим тэжээлийн бодисын шингээлт алдагдах, үрэвсэл өдөөгч уургуудын өөрчлөлт гарах гэх мэт.

Тэгвэл энэ их хэмжээний ханасан өөх тос нь бидний зүрхэнд ямар өөрчлөлт үзүүлдэг вэ?

Нүүрс усны бага хэрэглээ болон нас баралтын шалтгаан хамаарлын судалгаанаас харахад нүүрс усны хэрэглээг багасгах нь амьдрах жилийг статистикийн ач холбогдол бүхий хэмжээгээх бууруулж байсан буюу нэг үгээр нүүрс усны бага хэрэглээ нь цагаасаа өмнө нас барахад хүргэх эрсдэлтэй.

Зүрх судасны өвчний талаас нь авч үзвэл хүнсээр авч буй өөх тос нь амьтны гаралтай юу ургамлын гаралтай юу гэдгээс ихээхэн хамаарна. Харвардын их сургуулийн когорт судалгаанаас харахад (олон жилийн турш даган судлах судалгаа) амьтны гаралтай өөх тосны хэрэглээт нүүрс ус хасах дэглэм нь зүрхний шигдээс, харвалтаар нас барах эрсдэлийг 50% нэмэгдүүлнэ гэж гарсан. Харин ургамлын гаралтай өөх тосны хэрэглээт нүүрс ус хасах дэглэм зүрх судасны өвчин, эмгэгтэй ямар нэг хамааралгүй болох нь батлагджээ.

Хүн 1кг жин хасах үед цусан дахь холестрол (өөх тос) 1 нэгжээр буурч байдаг бол судалгаагаар кето дэглэм барьдаг хүмүүст цусны муу өөх тос болох LDL- хэмжээ огт өөрчлөгдөөгүй эсвэл ихэссэн байхыг тогтоожээ. Мөн их хэмжээгээр жин хасаж, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулсан ч нүүрс ус хассан дэглэмийн үед судасны үйл ажиллагаа тогтмол мууддаг байна.

За тэгэхээр нүүрс ус хассан хоолны дэглэм ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагаанд сайнгүй байх нь харин ясны бүтцэд яаж нөлөөлдөг бол?

Тун удахгүй энэ талаар болон кето дэглэмийн дараа дахин жин нэмэхгүй юу гэдэг талаар ярилцъя.

Эх сурвалж: nutritionfacts.org

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !