search-last
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ

ХДХВ-ийн халдвартай дунд эргэм насны, холимог арьстан эмэгтэй ХДХВ-д тэсвэртэй мутаци бүхий хүйн цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ. “Нью-Иоркийн өвчтөн” гэж нэрлэгдээд буй энэ эмэгтэй цочмог мейлойд лейкемитэй байсан ба жилийн өмнө хавдрын эмчилгээндээ хүйн цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа ретровирусын эсрэг эмчилгээ хийгээгүй байхад 14 сарын турш вирус илрээгүй, намжмал байдалд орсон байна.

Тэрээр үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэсэн анхны холимог арьстан, эмэгтэй юм. Өмнө нь 2008, 2016 онд “Берлиний өвчтөн” гэж нэрлэгдсэн Тимоти Рей Браун, “Лондоны өвчтөн” гэж нэрлэгдсэн Адам Кастиллежо нар нь үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэсэн юм. Берлиний өвчтөн хавдрын улмаас нас барсан боловч түүний ХДХВ-ийн халдвар намжмал байдалд хэвээр байсан ажээ.

Берлин, Лондон, Нью-Иоркийн өвчтөнүүд 3-уулаа хавдрын эмчилгээндээ үүдэл эс шилжүүлэн суулгуулсан байна. ХДХВ-д тэсвэртэй мутаци бүхий донорын үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа бүгдийнх нь дархлааны систем халдвартай тэмцэж, устгаж эхэлсэн байна. Гэхдээ энэ эмчилгээ нь хавдаргүй ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдэд хийх боломжгүй эмчилгээ юм.

Эмэгтэйн биеийн байдал хүйн цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа харьцангуй хурдан сайжирсан ба 17 хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Өмнөх амжилттай эдгэсэн 2 өвчтөнд насанд хүрэгчдийн үүдэл эс шилжүүлэн суулгасан ба хоёуланд нь суулгацын эсрэг эзэн биеийн урвал илэрч байжээ. 

Энэ нь Калифорниа Лос Анжелесийн Их Сургуулийн эмч Ивонн Брайсон ба Балтимор дахь Жонс Хопкинсийн Их Сургуулийн эмч Дебора Персау нарын удирдаж буй томоохон судалгааны нэг хэсэг юм. Энэ судалгаанд ХДХВ-ийн халдвартай хавдар болон бусад хавсарсан хүнд өвчний улмаас хүйн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 25 өвчтөнийг дагаж судлах зорилготой байгаа юм.

Өвчтөнүүд эхлээд хими эмчилгээ хийлгэсний дараа тодорхой генийн мутаци (вирус эс рүү нэвтрэх рецепторгүй) бүхий үүдэл эсийг шилжүүлэн суулгах юм. Ингэснээр дархлаа тогтолцоо ХДХВ-ийн халдварт тэсвэртэй болно гэж шинжлэх ухаанчид үзэж байгаа байна.

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Кето дэглэм үнэхээр аюулгүй юу?
Кето дэглэм үнэхээр аюулгүй юу?
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !