search-last
Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той өвчтөнүүдийн тал хувьд нь инсулины эсрэг бие үүсдэг
  • Чихрийн шижин хэв шинж 2-той, инсулин хэрэглэдэг 1863 өвчтөнүүдийг хамруулсан ретроспектив, агшингийн судалгаагаар өвчтөнүүдийн бараг тал хувьд нь инсулины эсрэг бие үүссэн байжээ.
  • Ялангуяа БНЛП түвшин өндөр, тамхи татдаггүй, ахимаг настай хүмүүст инсулины эсрэг бие үүсэх эрсдэл өндөр байсан.
  • Инсулины эсрэг бие үүссэн (5%-иас илүү) өвчтөнүүдийн өлөн үеийн глюкоз, инсулины дөжрөл эсрэг бие үүсээгүй өвчтөнүүдээс илүү өндөр байна.
  • Энэ судалгаагаар Суурь инсулин (Урт хугацааны үйлдэлтэй инсулин) (glargine) нь бусад инсулинтэй харьцуулахад эсрэг бие бага үүсгэдэг болох нь тогтоогдсон.
  • ДПП-4 хориглогч, метформин болон бусад инсулины шүүрэл ялгаралтанд нөлөөлдөг эмүүдийн хэрэглэдэг цөөн өвчтөнүүдэд инсулины эсрэг бие үүссэн байна.

Энэ асуудал яагаад чухал вэ?

  • ЧШ хэв шинж 2-той, инсулин тогтмол хэрэглэдэг өвчтөнд инсулины эсрэг бие нь инсулиныг өөртөө холбох эсвэл инсулины шүүрлийг ихэсгэж, улмаар цусны глюкозыг хянахад хүндрэлтэй болох, гипогликемид орох, бусад ЧШ-гийн хүндрэлүүдийн эрсдэл болон эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
  • Суурь инсулин (glargine) нь бусад инсулинээс бага инсулины эсрэг бие үүсгэдэг болох нь олон хүнийг хамруулсан энэхүү судалгааны үр дүнгээр батлагдаж байна.
  • Инсулин хэрэглэдэг ЧШ хэв шинж 2-той бүх өвчтөнүүд, ялангуяа дислипидемитэй, ахимаг настай, тамхи татдаггүй өвчтөнүүд инсулины эсрэг бие үүссэн эсэхийг шинжлүүлэхийг судлаачид зөвлөж байна.
  • Эмч нар инсулины эсрэг бие үүсэхийг багасгахын тулд инсулин хэрэглэдэг өвчтөнүүдэд ДПП-4 хориглогч, метформин болон бусад инсулины шүүрэл ялгаралтанд нөлөөлдөг эмүүдийг зөвлөхдөө дахин бодож үзэх хэрэгтэй.

Судалгааны загвар

  • Судалгааг ретроспектив аргаар 2017, 2018 оны турш Хятадын Нанжинг 1-р эмнэлэгт хяналтанд байдаг ЧШ хэв шинж 2-той, инсулин хэрэглэдэг 2496 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Үүнээс судалгааны шалгуурыг  хангасан 1863 өвчтөн байсан байна.
  • Өвчтөнүүд 9 төрлийн инсулинээс аль  нэгийг тогтмол хэрэглэдэг, зарим өвчтөнүүд нэг ба түүнээс дээш глюкоз бууруулах эмийг уудаг байсан байна.
  • Инсулины эсрэг биеийн шинжилгээг радио идэвхит иод ашиглаж хийсэн ба сийвэн дэх иод-125-ийн 5%-иас дээш холбогдвол тест эерэг гэж үзсэн.

Гол үр дүнгүүд

  • Өвчтөнүүдийн бараг тал хувьд (48%) инсулины эсрэг биеийн тест эерэг гарсан.
  • Өвчтөнүүдийн 29% буюу хамгийн түгээмэл хэрэглэдэг инсулин нь Суурь инсулин (glargine) байсан.
  • Инсулины эсрэг бие Суурь инсулин (glargine) хэрэглэдэг өвчтөнүүдэд хамгийн бага (32%) үүссэн байсан бол богино хугацааны инсулин (human insulin) хэрэглэдэг өвчтөнүүдэд хамгийн их (70%) үүссэн байжээ. Бусад төрлийн инсулин (detemir, detemir plus aspart, aspart insulin, premixed human insulin, premixed lispro, premixed aspart) хэрэглэдэг өвчтөнүүдэд инсулины эсрэг бие 52-60% үүссэн байжээ.
  • Ахимаг настай, ЧШ оношлогдоод удсан, нийт холестерол, БНЛП, өлөн үеийн глюкоз, инсулины түвшин өндөр, глютамат декарбоксилазын эсрэг биеийн түвшин өндөр, хорт хавдартай, АЛАТ, ТГ-ын түвшин бага, тамхи татдаггүй өвтчөнүүдэд бусад өвчтөнүүдээс илүүтэй инсулины эсрэг бие эерэг тодорхойлогдсон байна.
  • Олон хүчин зүйлийн шинжилгээгээр инсулины эсрэг бие суурь инсулин (glargine) хэрэглэдэг өвчтөнүүдэд хамгийн бага (7%) байсан бол богино үйлдэлтэй инсулин (aspart) хэрэглэдэг өвчтөнүүдэд хамгийн их (18%) байсан нь ач холбогдол бүхий хамааралтай байна.
  • Сульфанилмочевин/глинид, метформин, ДПП-4 хориглогч бүлгийн эмүүдийг хэрэглэдэг өвчтөнүүдэд бусад антидиабетик эм хэрэглэдэг өвчтөнүүдээс инсулины эсрэг биеийн түвшин хамаагүй бага байсан.

Судалгааны хязгаарлагдмал талууд

  • Уг судалгаа нь агшингийн судалгаа тул глюкоз бууруулах эмүүд, мөн бусад хүчин зүйлс болох инсулин хэрэглэсэн  хугацаа, нас, липидийн түвшин, бусад эмийн хэрэглээ нь инсулины эсрэг биеийн түвшинд нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй.
  • Энэ судалгаа нь гликемийн хяналт муу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг ихэвчлэн хамруулсан. Цаашид инсулин хэрэглэдэг, гликемийн хяналт сайтай өвчтөнүүдэл глюкоз бууруулах эмийн эмчилгээ ба инсулины эсрэг биеийн түвшин хоорондын хамаарлыг судлах шаардлагатай.
  • Цөөн өвчтөнүүд SGLT-2 ингибитор хэрэглэж байсан тул цаашид энэ бүлгийн эмүүдийн инсулины эсрэг бие үүсгэх нөлөөллийг судлах шаардлагатай.

Энэ нийтлэл нь Хятадын Нанжинг Анагаах Ухааны Их сургууль, Нанжинг нэгдүгээр эмнэлгийн судлаачдын “2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд инсулин эмчилгээнээс үүдэлтэй үүссэн инсулины эсрэг бие ба глюкоз бууруулах эмүүдийн хамаарал” судалгааны хураангуй юм.

Эх сурвалж: https://www.medscape.com/viewarticle/969950

Хуваалцах:

Probiovison-fiber
Сэрэмжлүүлэг – Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Анхны ХДХВ-ийн халдвартай эмэгтэй үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа эдгэжээ
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Парацетамолыг урт хугацаагаар хэрэглэх нь даралт ихэсгэдэг
Кето дэглэм үнэхээр аюулгүй юу?
Кето дэглэм үнэхээр аюулгүй юу?
C1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Вита Про С-макс

VITA PRO+C нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжих эрүүл мэндэд тустай Пробиотик буюу ашигтай бактери юм.

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно !