Сэрэмжлүүлэг - Лоперамид өндөр тунгаар зүрхний хэм алдагдал үүсгэж байна

Johnson and Johnson үйлдвэрлэгчээс 2022 оны 1 улиралд Лоперамид 2мг эмийг өндөр тунгаар хэрэглэж зүрх судасны хүндрэлээр эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байгаа гаж нөлөөний 6 тохиолдлыг мэдээлсэн.

Тус эм нарийн гэдэсний цагираг болон хөндлөн судалт булчингийн опиод рецепторт агонист нөлөөлж нарийн гэдэсний хөдөлгөөнийг багасгаснаар суулгалтын эсрэг нөлөөлдөг боловч өндөр тунгаар хэрэглэхэд Л-кальцийн сувгийг хориглох болон зүрхний эс дэх Na+/K+ сувгийг дарангуйлж деполирезацийг удаашруулснаар хэм алдагдлыг үүсгэдэг.

Иймд Эм судлалын салбар зөвлөлийн 2022 оны 4 сарын 28 өдрийн хурлын шийдвэрийн дагуу Лоперамид 2мг шахмал эмийг зөвхөн жороор олгох талаар эм ханган нийлүүлэх байгууллага эмийн санд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Лоперамид нь анх 1976 онд эмийн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш энэхүү гаж нөлөөний тохиолдол нь олон улсад цөөнгүй бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж:

  • Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
  • apotheke-adhoc.de/

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
A1

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.