Антибиотикийн шинэ бүлэг тэсвэртэй нянгийн тэмцэлд дэвшил авчирна

Цюрих, Швейцар. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд антибиотикт тэсвэртэй нянгийн төрөл эрс ихсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлж буйгаар ялангуяа карбапенем (Carbapenem) ба цефалоспорины бүлгийн антибиотикийн эсрэг бактериуд дархлаатай болсоор байна. Дээрх антибиотикуудыг хүнд хэлбэрийн халдварууд тухайлбал энцефалит, уушгины хатгалгаа, халдварласан ил шархны үед эмчилгээнд ихэвчлэн сонгодог юм. Одоогийн байдлаар дэлхий даяар жил бүр 700,000 орчим хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараас болж нас барж байна. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар бактериуд нь нөөцийн антибиотик буюу өргөн хүрээний өндөр идэвхтэй антибиотик болох Colistin-ын эсрэг дархлаатай болж байгаа нь дэлхий нийтийг түгшээсээр байгаа юм.

Иймээс сүүлийн жилүүдэд шинэ антибиотикийг боловсруулах ажил судлаачид эрдэмтдийн хувьд толгой өвтгөсөн асуудал болж байгаа билээ. Харин саяхан Швейцар Цюрихийн их сургуулийн судлаачид Polyphor AG эмийн компанийн эрдэмтэдтэй хамтран шинэ синтетик антибиотик боловсруулсан талаар Nature сэтгүүлд нийтлэгджээ.

Антибиотик эмчилгээний шинэ механизм

Антибиотик болон хүрээлэн буй орчны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах нянгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь түүний мембран бүрхүүл юм. Харин шинэ антибиотик нь бактерийн бүрхүүлийн BamA уурагтай холбогдож бактерийн гаднах мембраны синтезийг тасалдуулах аж. Цаашлаад мембраныг задалснаар бактерийн тэжээлийг хадгалах, нийлүүлэх үйл ажиллагааг тасалдуулдаг байна. Өнөөг хүртэл клиникт хэрэглэдэг антибиотикууд нь энэхүү гадаргуугийн уурагтай холбогдох үйлдэл байдаггүй. Чухамхүү яагаад грам сөрөг бактерийн эсрэг антибиотик боловсруулах нь хүндрэлтэй байдагт 2 үндсэн нянгийн шинж чанар байдаг. Үүнд

  • Липополисахаридуудаас бүрдсэн бактерийн гаднах хана бөгөөд үүнийг антибиотик нэвтэрч чаддаггүй
  • Грам-сөрөг бактериудад илүү түгээмэл тохиолддог шахуургын бүтэц байдаг ба энэ нь жижиг молекулуудыг гадагш чиглүүлэх үйлчилгээтэй
Escherichia coli-г шинэ синтетик антибиотикоор эмчилж буй байдал. Цэнхэр харагдаж буй нь бактерийн амьд эсүүд, Ногоон нь бактерийн үхсэн эсүүд Зураг: Matthias Urfe

Энэхүү шинэ антибиотик нь Грам сөрөг бактерийн гадаргуугийн уурагтай харилцан үйлчилдэг. Судалгааны үр дүнгээс харахад тэд нэг талаас мембраны бүрэлдэхүүн хэсэг болох липополисахарид, нөгөө талаас мембраны уураг болох BamA-тай холбогддог. Ингэснээр бактерийн эсийг задалж үхүүлэх үйлдэл үзүүлэх юм. .

Судлаач Жон Робинсон

Эсийн өсгөвөр болон хулгана дээрх туршилт амжилттай хийгдсэн

Энэхүү шинэ синтетик антибиотик нь хулгана болон халдвартай эсийн өсгөвөр дээр хийсэн туршилтаар антибиотикт тэсвэртэй нянгийн халдварыг дарангуйлдаг болохыг тогтоогоод байна. Түүнчлэн эмнэлгийн дотоод халдвар үүсгэдэг олон эмэнд тэсвэртэй нянгийн эмчилгээнд өндөр үр дүнтэй болох нь судалгаанаас харагджээ.

Энэ бүлгийн эхний эгнээний антибиотик болох POL7306 дээр клиникийн өмнөх судалгаанууд нь амжилттай хийгдсэн ба ойрын үед хүн дээр клиник судалгааг хийхээр төлөвлөж байна. Хэрэв зээ бүх судалгаа, шинжилгээ амжилттай хийгдэж эмчилгээнд нэвтэрвэл энэ нь 1960 оноос хойш нээж буй анхны грам сөрөг бактерийн эсрэг үйлдэлтэй Антибиотик болох юм. Энэхүү шинэ синтетик антибиотик нь одоо үүсээд буй хүндхэн нөхцөл байдал болох антибиотикийн мухардлыг шийдэх маш том нээлт болох болно хэмээн судлаачид онцолж байна.

Эх сурвалж: Anatol Luther et. al. Chimeric Peptidomimetic Antibiotics Against Gram-Negative Bacteria. Nature. 23 October 2019. DOI: 10.1038/s41586-019-1665-6

Абстракт ?

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

6 сарын эрх 50% хямдарлаа. Хугацаа дуусахад

Өдөр
Цаг
Минут
Хямдралын хугацаа дууссан

  6 сарын бүх агуулга үзэх эрх

ICD – 10 Өвчний ангиллын цахим лавлах

  Хөнгөлөлттэй эмийн лавлах

79,800 ₮

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !