Томоеластографи: Элэгний эсийн хавдрыг(HCC) оношлох инвазив бус шинэ хосолсон арга

Сүүлийн жилүүдэд онкологийн салбарт дүрс оношилгооны шинэ арга техник хүчтэй хөгжиж байна. Гол зорилго нь инвазив оношилгооны процедурыг багасгах явдал юм. Берлиний Charité их сургуулийн эмнэлэгт хөгжүүлж буй Томоеластографийн тусламжтай элэгний эсийн хавдрыг(HCC) нонинвазив ялган оношлох эмнэлзүйн эхний судалгаа амжилттай хийгдээд байна.

Дэлхий даяар нийт хавдрын өвчлөлийн дунд элэгний хавдар нь 5 дугаарт ордог. Манай улсын хувьд жилд шинээр оношлогдож буй нийт хорт хавдрын 40 хувийг дангаараа HCC эзэлдэг гэсэн статистик мэдээ байдаг. Эд, эсийн шинжилгээний хариунд тулгуурлаж одоогоор HCC гэсэн оношийг эцэслэн тавьж байгаа ба үүнд зайлшгүй инвазив процедур шаардлагатай байдаг. Харин Charité их сургуулийн эмнэлгийн судлаачид HCC-г Томоеластографийн тусламжтай бусад элэгний эдийн өөрчлөлтүүдээс(фиброз, цирроз,..) нонинвазив ялган оношлох аргийг боловсруулжээ.

Томоеластографи нь үндсэндээ MRI-ийн цаашдын хөгжлийн нэг салбар гэж үзэж байгаа бөгөөд MRI болон хэт авиан хосолсон шинэ шинжилгээний арга юм. Энэ нь MRI хийж байх явцад элгэнд дууны долгионыг нэвтрүүлэн долгионы тархалтыг хэмжиж тоон утгад шилжүүлэн MRI-н зурагтай нэгтгэснээр хавдрын бүтэц, байрлал, хэмжээг тогтоох юм. Энэ арга нь эдийн хатуу шинж чанар дээр тулгуурласан бөгөөд ялангуяа HCC-н үед ажиглагддаг элэгний эдийн хатуу-нэвчдэст бүтцийн өөрчлөлтөд өндөр мэдрэг юм.

Клиник судалгаанд элэгний эдийн өөрчлөлттэй нийт 77 өвчтөн хамрагдсан бөгөөд үр дүнгээс үзэхэд Томоеластографи HCC сэжигтэй өвчтөнүүдэд өндөр мэдрэг байжээ. Цаашид дэлгэрэнгүй судалгаа шинжилгээ шаардлагатай байна. Энэхүү шинжилгээний арга нь ирээдүйд хортой болон хоргүй хавдрыг нонинвазив ялган оношилгоонд дэвшил авчирна хэмээн судалгааны удирдагч Prof. Sack үзэж байна.

Санхүүжилт: BMBF, Graduiertenkolleg „BIOphysical Quantitative Imaging Towards Clinical Diagnosis (BIOQIC), Sonderforschungsbereich „In vivo Darstellung pathologischer Veränderungen der Extrazellulärmatrix – Matrix in Vision“

Эх сурвалж: Shahryari M et al., Tomoelastography distinguishes non-invasively between benign and malignant liver lesions. Cancer Res. 2019 Sep 24. doi: 10.1158/0008-5472.CAN-19-2150

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !