„Apple Heart Study“ Ирээдүйд тосгуурын фибрилляцийг iWatch оношилно

Техник, технологийн хөгжил XXI зууны өнгө төрхийг тодорхойлж байгаа билээ. Мэдээлэл, харилцаа холбоо болон анагаах ухааны салбарууд технологийн дэвшлээрээ бусдаас тэргүүлэх болсон. Үүний тод жишээ нь бугуйн цаг ЭКГ-н үүрэг гүйцэтгэх бөгөөд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг болоход ойрхон байна.

Apple компани Стэнфордын их сургуулийн зүрх судасны эмч нартай хамтран Apple Heart Study хэмээх клиник туршилтыг хийсэн талаар энэ оны 3-р сард мэдээлж байсан юм.

Тэгвэл тосгуурын фибриляцийг бугуйн цагны тусламжтай урьдчилан илрүүлэх 400 мянга гаруй оролцогчтой Apple Heart Study судалгаа New England Journal of Medicine сэтгүүлд саяхан нийтлэгдлээ.

Энэхүү судалгаа нь Apple компанийн ухаалаг бугуйн цаг дээр тулгуурлаж явагдсан юм. Тодруулбал Apple компани нь хүн амын болон үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч ажилж байгаа бөгөөд үүний хүрээнд iWatch-д суурилсан ЭКГ-н үүрэг гүйцэтгэх техник, програм хангамжийг боловсруулснаар зүрх судасны эмгэгийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

iWatch-н талаар Дэлхийн хамгийн шилдэг цаг төдийгүй эрүүл мэндийг сахин хамгаалагч юм хэмээн Тим Кук болон Жефф Уильямс нар өнгөрсөн жил Cupertino-д болсон танилцуулга дээр хэлсэн байдаг. Тэр ч байтугай Др. Ивор Бенжамин, Америкийн Зүрхний Холбооны Ерөнхийлөгч (AHA) тухайн үед тоглоом өөрчлөгдөж байна хэмээн сурталчилж байлаа.

Судалгаанд iPhone болон iWatch + ECG app-тай 419,000 гаруй насанд хүрэгчид оролцсон. Оролцогчдын талаас илүү хувь нь (219,179) 40-с доош насныхан байсан бол ердөө зургаан хувь нь (24,626) 65 хүртэлх насныхан байжээ.

Судалгаанд iPhone болон iWatch + ECG app-тай 419,000 гаруй насанд хүрэгчид оролцсон. Оролцогчдын талаас илүү хувь нь (219,179) 40-с доош насныхан байсан бол ердөө зургаан хувь нь (24,626) 65 хүртэлх насныхан ажээ.

Эхлээд нийт оролцогчдоос тогтмол бус зүрхний цохилтыг цагны тусламжтайгаар илрүүлсэн байна. Дараа нь тэдэнд шуудангаар жижиг оврын тусгай ЭКГ аппарат буюу ЭКГ патч илгээж 7 хоногийн турш зүүж хэмжилт хийжээ. Тогтмол бус импульс оношлогдсоноос гурван сарын дараа болон судалгааны төгсгөлд шинжилгээ хийгдсэн ба нийт ажиглалтын хугацаа дунджаар 117 хоног байв.

Судалгааны үр дүн

  • 419,000 гаруй оролцогчдын 2161 (0.52%)-д нь зүрхний тогтмол бус хэмнэл илэрсэн; 40-с доош насны 219,179-ийн дунд 0.16% (n = 341), 65-с доош насныхан 3.14% (n = 775) байжээ.
  • Эдгээр 2161 хүмүүсийн 450-д нь ЭКГ патч илгээж 7 хоногийн хэмжилтийг нэгтгэн дүгнэсэн. Нийт 34% буюу (153/450) оролцогчдод тосгуурын фибрилляцитай илэрсэн; 65-с доош насны 181 насны хүмүүсийн дунд 35% буюу (63/181), 40-с доош насны 49 залуу оролцогчдын дунд энэ нь 18% буюу (9/49) байв.
  • Тогтмол бус импульсийн илэрсэн нийт оролцогчдын дунд тосгуурын фибрилляци 0.84% байсан бол сүүлийн хэмжилтээр 0.71% болж бууржээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд эмнэлзүйн ач холбогдлын талаар дүгнэлт гаргахад одоогоор эрт байгаа юм. Учир нь судалгаанд хэд хэдэн учир дутагдалтай талууд ажиглагдсан. Тодлуулбал:

  • Хамрагдсан хүмүүсийн ихэнх хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэл харьцангуй багатай залуу хүмүүс
  • Эрсдэлтэй бүлгийн хүмүүс маш бага хувийг эзэлж байгаа буюу дөнгөж 6%
  • Нийгмийн дундаж давхарга iPhone, iWatch зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой бөгөөд энэ давхарга эрүүл мэндээ илүү анхаардаг тул зүрх судасны өвчлөлийн эрсдэл бага.

Иймээс цаашид зүрх судасны эрсдэлтэй бүлэгт хийгдэх дэлгэрэнгүй судалгаа шинжилгээ шаардлагатай байна. Юутай ч удахгүй болох Америкийн Зүрхний Холбооны Конгрессын хурлаар энэ талаар хэлэлцэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ямартай ч ирээдүйд ЭКГ аппаратыг бугуйн цаг орлож болохыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: Marco V. Perez et al: Large-Scale Assessment of a Smartwatch to Identify Atrial Fibrillation; New England Journal of Medicine; DOI: 10.1056/NEJMoa1901183

Абстракт ?Erdemed

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !