,

Антибиотикт тэсвэртэй H.pylori сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ

Энэ жилийн Барселонд болсон United European Gastroenterology Week -н үеэр H. pylori-ийн антибиотикт тэсвэржилтийн талаарх шинэ судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааны үр дүнгээс харахад H. pylori нь эмчилгээний нэгдүгээр үеийн антибиотикуудын эсрэг дархлаа тогтож байгаа ба антибиотикт тэсвэртэй халдварын тоо сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна гэжээ.

Судалгаанд европын холбооны 18 орны нийт 1232 өвчтөнд H. pylori-ийн эмчилгээнд түгээмэл хэрэглэдэг антибиотикийн тэсвэржилтйиг судалсан байна.

1998 оны байдлаар Кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн халдвар 9.9% байсан бол 2018 оны байдлаар 21.6% болж нэмэгдсэн. Левофлоксацинд тэсвэртэй H.pylori 2008 онд 14% байсан бол 16% болж өссөн. Метронидазолд тэсвэртэй халдвар 1998 онд 33% байсан бол 39% болж ихэссэн байна.

Судалгаанаас үзэхэд кларитромицинд тэсвэртэй H. pylori-ийн халдвар өмнөд Италид (39.9%), Хорват (34.6%), Грек (30%) хамгийн өндөр байсан юм. Эдгээр улсуудад 2050 он гэхэд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараас үүдсэн өвчлөл, нас баралт хамгийн өндөр байх болно хэмээн судлаачид үзэж байна.

Энэхүү судалгааны үр дүн нь ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал бөгөөд цаашид чухал анхаарал хандуулах асуудлуудын нэг юм. Учир нь H. pylori нь ходоод гэдэсний шархлаат өвчин, ходоодны хавдар үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм.

Марио Динис-Рибейро, ESGE-н ерөнхийлөгч ( European Society of Gastrointestinal Endoscopy)

Кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн халдварын үед удирдамжаар доорх сонголтыг зөвлөж байна.
Bismuth quadruple эмчилгээ:
PPI p.o. 1-0-1,
bismuth subcitrate potassium 140mg,
metronidazole 125mg,
tetracycline 125mg p.o. 3-3-3-3

Эх сурвалж: Megraud F, Huang D, Hoebeke M, Alix C, Benejat L, Lehours P, Glupczynski Y, and The H. pylori AST working group, 2019. OP035 European survey of Helicobacter pylori primary resistance to antibiotics – Evolution over the last 20 years. Presented at 2019 UEG Week in Barcelona, Spain, on 21 October, 2019. 2019 UEG Week Abstract booklet: https://ueg-elearning.s3-eu-west-1.amazonaws.com/ueg-week-2019/UEGWeek_Abstracts_2019.pdf

Хуваалцах:

erdemed-memory-plus-reduced
erdemed-melatonin-reduced
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл

тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Doppelherz Mongolia

Зүрхээ хайрлая, тархиа амраая, элгээ хамгаалая !

Цааш унших