Remdesivir - Хүнд явцтай COVID-19 үеийн эмчилгээний үр дүн

Хүнд явцтай COVID-19 үед Remdesivir-ээр арав хоног хийсэн эмчилгээний үр дүнг танилцуулж байна. Эмчилгээний дараа нийт өвчтөнүүдийн гуравны хоёр нь эмнэлзүйн хувьд сайжирсан байна.

Энэхүү эерэг ажиглалтын үр дүнг цаашид санамсаргүй болон хяналттай интервенцийн судалгаагаар баталгаажуулах шаардлагатай байна.

Одоогоор хэд хэдэн төрлийн эмийг COVID-19 халдвартай өвчтөнүүдэд туршиж байна. Эболагийн үед хэрэглэдэг Remdesivir нь ирээдүйд эмчилгээний идэвхтэй найрлагад тооцогдоод байгаа билээ. Гэвч хангалттай хэмжээний судалгаа шинжилгээ дутмаг байна.

Remdesivir нь нуклеозидын аналогын Prodrug юм. Үйлчилгээний гол механизм нь вирусийн РНХ-полимеразыг дарангуйлах ба вирусийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй.

Судалгааны загвар

АНУ, Канад, Европ, Японы эмнэлгүүдээс нийт 53 өвчтөний (40 нь эрэгтэй) өгөгдлийг үнэлсэн. Оролцогчид шинэ Корона вирусийн халдвартай болох нь батлагдсан ба

  • Нэмэлт хүчилтөрөгч өгөөгүй болон өгсөн үед SpO2-94% байсан
  • 34 Өвчтөнд хиймэл амьсгал шаардлагатай байсан (Дундаж нас 67, Артерийн гипертензи, Диабет өвчинтэй)
  • 19 Өвчтөн нонинвазив зохиомол амьсгал эмчилгээ шаардлагатай (Дундаж нас 53)
  • 4 Өвчтөнд ECMO заалттай байжээ

Өвчтөнүүд эмчилгээний эхний өдөр 200мг Remdesivir судсаар, Дараачийн өдрөөс 100мг Remdesivir 10 дахь хоног хүртэл авсан.

Үр дүн
  • 18 хоногийн ажиглалтын хугацаанд 53 өвчтөний 36 нь буюу 68% эмнэлзүйн сайжрал ажиглагдсан (Хүчилтөрөгч эмчилгээтэй үед).
  • Зохиомол амьсгалтай 34 өвчтөнүүдэд эмнэлзүйн сайжрал 56%
    • Нонинвазив зохиомол амьсгал эмчилгээтэй 7 өвчтөний 5-д нь буюу 71%-д эмнэлзүйн сайжрал
    • Үлдсэн 12 өвчтөнд эмнэлзүйн сайжрал 100%
  • Интубаци хийлгэсэн 30 өвчтөний 17 нь Интубациа авахуулсан, 25 өвчтөн эмнэлгээс гарсан, 7 өвчтөн нас барсан бөгөөд тэдний 6 нь зохиомол амьсгалтай 34 өвчтөний бүлэгт багтаж байжээ.
Эмнэлзүйн ач холбогдол

Энэхүү когорт судалгааны үр дүн Remdesivir нь COVID-19-н эмчилгээнд нэвтрэх найдлага харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ нь хяналтын бүлгийн оролцоогүй жижиг судалгааны мэдээлэл учраас үр дүнг нь үнэлэх боломжгүй. Цаашид хяналт бүхий хөндлөнгийн судалгаа шаардлагатай. Эмийн үйлдвэрлэгч нар дараачийн шатны судалгааг хэдий нь эхэлсэн бөгөөд COVID-19 халдварын хүнд болон маш хүнд хэлбэрээр явагдаж буй өвчтөнүүд дээр хийгдэх юм байна.

Санхүүжилт: Gilead Sciences

Эх сурвалж: J. Grein et al: Compassionate Use of Remdesivir for Patients with Severe Covid-19; New England Journal of Medicine;  DOI: 10.1056/NEJMoa2007016 

A1
Donation1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !

Хамтран ажиллах

Цааш унших

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !