2019 онд Анагаах ухааны салбарт болсон чухал үйл явдлууд

Өнгөрөгч оны хувьд Анагаах ухааны салбарт олон нээлт, ололт амжилт, үйл явдлаар дүүрэн он болж өнгөрсөн бөгөөд та бүхэндээ тэдгээрээс тоймлон хүргэж байна.

CRISPR-Cas техникээр удмын санд өөрчлөлт оруулсны дараа төрсөн хүүхдүүд

2019 оны эхээр БНХАУ-н судлаачид анх удаа CRISPR-Cas техникийг ашиглан генийг засварлах замаар ХДХВ-ийн халдварт тэсвэртэй ихэр хүүхдүүд төрсөн талаар мэдээлэлж байсан билээ. Энэхүү судалгааны ажил нь дэлхий дахинд маш хүчтэй эсэргүүцэл шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

Умайн шилжүүлэн суулгасны дараах төрөлт

ХБНГУ-д анх удаа умайн шилжүүлэн суулгасны дараа 2 эх төрсөн бөгөөд нэг нь 2019 оны гуравдугаар сард, хоёр дахь нь тавдугаар сард төржээ. Энэхүү 2 төрсөн эхийн хувьд өөрсдийн ээжийн умайг авсан ба харамсалтай нь төрсөн хүүхдүүд төрөлхийн гажигтай байсан билээ. Хүйсийн хувьд 2 эмэгтэй хүүхэд төрсөн бөгөөд тэд умай болон үтрээгүй төрсөн ажээ.

Халдварт өвчний дэгдэлт

Ардчилсан Конго улсад Эбола вирусийн дэгдэлт 2019 онд ахин гарч энэ үеэр хэдэн мянган хүн амь үрэгджээ. Энэхүү вирусийн дэгдэлт анх 2018 онд эхэлсэн байдаг.

Улс төрийн эмх замбараагүй байдал, цэргийн мөргөлдөөнийг үл харгалзан олон улсын судлаачдын баг Конго дахь эсрэг бие дээр суурилсан шинэ эмчилгээний туршилт судалгааг амжилттай хийсэн ба хоёр төрлийн эсрэг биеийг ашигласан байна. Халдварын эхний үе шатанд Mab114 эсвэл REGN-EB3 гэгдэх эсрэг биеийг хүлээн авсан 681 судалгаанд оролцогчдын 90 хувь нь эдгэрсэн юм.

Одоогоор Конго улсын тархалтын бүс нутагт 250,000 гаруй хүн вакцинд хамрагдаад байна.

Улаан бурхан

Дэлхий даяар 2019 онд улаан бурхан өвчний томоохон дээлт гарсан бөгөөд халдвар өндөртэй орнууд болох Африкийн Мадагаскарт 150,000 гаруй хүн, Бразилд 19,000 орчим хүн, Таиландад 8,000 гаруй хүн өвчилсөн байна.

Шинэ Антибиотикийн эрэлд

Сүүлийн жилүүдэд шинэ антибиотикийг боловсруулах ажил судлаачид эрдэмтдийн хувьд толгой өвтгөсөн асуудал болж байгаа билээ. Антибиотикийн шинэ төрөл эх сурвалжийг эрдэмтэд нээн илрүүлэх зорилгоор шаргуу ажиллаж байгаа ба далайн гүнээс хүртэл антибиотикийн шинэ төрлийг нээн илрүүлээд байна. Мөн Швейцар Цюрихийн их сургуулийн судлаачид Polyphor AG эмийн компанийн эрдэмтэдтэй хамтран шинэ синтетик антибиотик боловсруулсан талаар Nature сэтгүүлд нийтлэгджээ.

Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал

Америкийн судлаачид болох Уильям Г. Каелин, Грегг Л.Семенза мөн Их Британийн Питер Ж.Ратклифф нар анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Тэд хүрээлэн буй орчны хүчилтөрөгчийн хүртээмжийг “хэмжиж”, хүчилтөрөгчийн дутагдалд дасан зохицож буй хүмүүс, амьтдын эсийн үндсэн механизмыг судалсан билээ.

Эх сурвалж:
1. Sabue Mulangu, M.D., Lori E. Dodd, Ph.D., Richard T. Davey, et al.: 
A Randomized, Controlled Trial of Ebola Virus Disease Therapeutics. N Engl J Med 2019; 381: 2293-303.
2. Witze A:
 The science news events that shaped 2019. Nature 2019; 576: 350-353.

Хуваалцах:

Community

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
427915581_910137951111480_621779622379685091_n