Дэд гарчиг
Аскорбины хүчил + натрийн аскорбат (Ascorbic acid + sodium ascorbate)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
- ATC код
- A11GA01
- Фармакологийн ангилал
- A11GA · Дан найрлагатай аскорбины хүчил (C аминдэм)
- Эмчилгээний бүлэг
- A11 · Аминдэм
- болон натрийн аскорбат нь С аминдэмийн эх үүсвэр.
- Зөвлөмжөөс их тунгаар удаан хэрэглэхэд шээсэнд оксалат ихсэж, бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- ферментийн дутагдалтай хүнд өндөр тун нь цусны улаан эс задрах эрсдэлтэй.
- Төмөр биед хэт хуримтлагддаг өвчний үед өндөр тунгаар хэрэглэхгүй.
- Зарим цус, шээсний шинжилгээний хариунд нөлөөлж болдог тул шинжилгээ өгөхийн өмнө хэрэглэж байгаагаа эмчид хэлнэ.
- Натрийн хэрэглээг хязгаарладаг бол бүтээгдэхүүнд агуулагдах натрийн хэмжээг шалгана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хүнд буурсан, бөөрний чулуу эсвэл шээсэнд оксалат ихэсдэг бол өндөр тунгаар хэрэглэхгүй.
- Тунг бөөрний үйл ажиллагаа, хооллолт болон эмчилгээний зорилгод тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед ердийн тунг өөрчлөх шаардлага ихэнхдээ байхгүй.
- Удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэх бол эмчийн хяналтад хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунгаар хэрэглэж болно.
- Бөөрний үйл ажиллагаа буурсан, бөөрний чулууны эрсдэлтэй эсвэл натрийн хэрэглээг хязгаарладаг бол бүтээгдэхүүний найрлага болон тунг шалгана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үед шаардлагатай хэмжээгээр хэрэглэж болно.
- Өндөр тунг эмчийн зааваргүй хэрэглэхгүй.
- Аскорбины хүчил ихсээр дамжиж, хөхний сүүгээр ялгарна.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Ции гүзээлзгэнэ (Tsii guzeelzgene)Contract Manufacturing & Packaging Services PTY.LTD · Зажилдаг шахмал · 500 мгДэлгэрэнгүй
- Ции жүрж (Cii Zurz)Contract Manufacturing & Packaging Services PTY.LTD · Зажилдаг шахмал · 500 мгДэлгэрэнгүй
- Ции лайм ба нимбэг (Tsii laim ba nimbeg)Contract Manufacturing & Packaging Services PTY.LTD · Зажилдаг шахмал · 500 мгДэлгэрэнгүй
- Ции ханборгоцой (Tsii khanborgotsoi)Contract Manufacturing & Packaging Services PTY.LTD · Зажилдаг шахмал · 500 мгДэлгэрэнгүй
Эм
Аскорбины хүчил (Ascorbic acid)
Аминдэм › Дан найрлагатай аскорбины хүчил (C аминдэм)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
G6PD
Glucose-6-phosphate dehydrogenase – Глюкоз-6-фосфат дегидрогеназа
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …