Дэд гарчиг
Бисакодил (Bisacodyl)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A06AB02
- Фармакологийн ангилал
- A06AB · Гэдэсний салстад шууд үйлчлэх туулгах эм
- Эмчилгээний бүлэг
- A06 · Өтгөн хаталтын эм
- Гэдэсний түгжрэл, цочмог мэс заслын хэвлийн өвдөлт болон хүнд шингэн алдалтад хэрэглэхгүй.
- Удаан өдөр бүр хэрэглэх нь электролитийн алдагдал, гипокалиеми болон туулгах эмийн хамаарал үүсгэнэ.
- Шалтгаан тодорхойгүй өтгөн хаталтыг удаан үргэлжилбэл үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Шингэн алдалт, ортостатик гипотензи болон унах эрсдэлийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Эхлээд хооллолт болон эзлэхүүн нэмэгдүүлэгч арга хэрэглэнэ.
- Жирэмсэн үед: Шаардлагатай үед богино хугацаанд хэрэглэж болно.
- Хөхүүл үед: Идэвхтэй метаболит хөхний сүүгээр мэдэгдэхүйц ялгарахгүй.
- Хөхүүл үед: Богино хугацаанд хэрэглэж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …