Дэд гарчиг
Карбидопа + Леводопа (Carbidopa + Levodopa)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- N04BA02
- Фармакологийн ангилал
- N04BA · Допа ба түүний уламжлал
- Эмчилгээний бүлэг
- N04 · Паркинсоны өвчний эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Тунг хувь хүнд тохируулж аажим нэмэгдүүлнэ. Эмийг гэнэт зогсоохгүй.
- Хөдөлгөөний хэт өөрчлөлт, хий юм харах, будилах, нойр гэнэт хүрэх болон босоход даралт буурах шинжийг хянана.
- Мөрийтэй тоглох, хэт худалдан авах, бэлгийн дуршил ихсэх зэрэг зан үйлийн өөрчлөлтийг өвчтөн болон асран хамгаалагчид анхаарна.
- Төмрийн бэлдмэл болон уураг ихтэй хоол шимэгдэлтийг багасгаж болно.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунг хувь хүнд тохируулан хэрэглэнэ.
- Хөдөлгөөний өөрчлөлт, хий юм харах, нойрмоглох, даралт буурах болон уналтыг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хязгаарлагдмал. Эмчилгээний үр ашиг нь боломжит эрсдэлээс илүү үед хэрэглэж болно.
- Хөхүүл үед: Леводопа сүүний ялгаралтыг бууруулж болзошгүй. Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.