Дэд гарчиг
Глимепирид (Glimepiride)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BB12
- Фармакологийн ангилал
- A10BB · Сульфонилмочевины уламжлал
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Өглөөний хоолны өмнө эсвэл хооллох үед хэрэглэж, хоол алгасахгүй.
- Гипогликемийн эрсдэлтэй тул цусан дахь тогтмол хянана.
- Хоолны дэглэм, биеийн идэвх болон жингийн хяналтыг эмчилгээний турш үргэлжлүүлнэ.
- 1-р хэлбэрийн чихрийн шижин, кетоацидоз болон комын үед хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед гипогликемийн эрсдэл нэмэгдэнэ.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй, инсулин эмчилгээнд шилжинэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед гипогликемийн эрсдэл нэмэгдэнэ.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй, инсулин эмчилгээнд шилжинэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, цусан дахь глюкозыг тогтмол хянана.
- Гипогликемийн шинж бүдэг илэрч болох тул хооллолт, бөөрний үйл ажиллагаа болон хавсарсан эмийг харгалзана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед хэрэглэхгүй. Жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсэн болсон бол инсулин эмчилгээнд шилжинэ.
- Хөхүүл үед: Нярайд гипогликеми үүсэх эрсдэлийг үгүйсгэх боломжгүй тул хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Глиарид 3 мг (Gliaride)PT. Otto Pharmaceutical Industries · Шахмал · 3 мгДэлгэрэнгүй
- Глимепирид (Glimepirid)Lek S.A., · Шахмал · 1 мг, 2 мг, 4 мгДэлгэрэнгүй
- Глимепирид (Glimepiride)Sanofi Winthrop Industrie - Synthelabo · Шахмал · 1 мг, 2 мг, 4 мгЭМДДэлгэрэнгүй
- Глимепирид-Денк (Glimepiride)Denk Pharma GmbH & Co.KG · Шахмал · 2 мг, 3 мгЭМДДэлгэрэнгүй
- Глимепирид импакт (Glimepirid impakt)Sanofi S.R.L · Шахмал · 1 мг, 2 мг, 4 мгДэлгэрэнгүй
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.