Дэд гарчиг
Грамицидин C + Оксибупрокаин + Цетилпиридинийн хлорид (Gramicidin C + Oxybuprocaine + Cetylpyridinium chloride)
- ATC код
- R02AA20
- Фармакологийн ангилал
- R02AA · Хоолойд хэсэг газарт хэрэглэх антисептик
- Эмчилгээний бүлэг
- R02 · Хоолойн бэлдмэл
- Грамицидин ба цетилпиридиний хлорид нь хэсэг газрын халдварын эсрэг, оксибупрокаин нь хоолойн өвдөлтийг түр намдаах үйлдэлтэй.
- Мэдээ алдуулах нөлөөгөөр ам, залгиур бадайрах үед хоол, халуун ундаа хэрэглэхэд хахах эсвэл түлэгдэх эрсдэлтэй. Мэдрэх чадвар сэргэсний дараа идэж ууна.
- Амны хөндийд ил шархтай үед хэрэглэхгүй. Хүнд харшил, амьсгал давчдах, нүүр ам хавагнах шинж илэрвэл яаралтай тусламж авна.
- Шинж тэмдэг долоо хоногт сайжрахгүй, халууралт нэмэгдэх эсвэл залгихад хүндрэлтэй бол эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Хэсэг газрын зөв хэрэглээнд шимэгдэх хэмжээ бага тул бөөрний үйл ажиллагаанд тулгуурласан тунгийн өөрчлөлт тогтоогоогүй.
- Бөөрний хүнд дутагдалтай хүнд удаан хугацаагаар эсвэл заавраас их хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Хэсэг газрын зөв хэрэглээнд шимэгдэх хэмжээ бага тул элэгний үйл ажиллагаанд тулгуурласан тунгийн өөрчлөлт тогтоогоогүй.
- Элэгний хүнд дутагдалтай хүнд удаан хугацаагаар эсвэл заавраас их хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд тусгай тунгийн өөрчлөлт тогтоогоогүй.
- Залгих чадвар муу хүнд залгиур мэдээ алдах нь хахах эрсдэлийг нэмэгдүүлж болох тул болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсний эхний гурван сард зарим хэлбэрийг хэрэглэхгүй. Бусад үед зөвхөн эмч эхэд үзүүлэх ашиг ба урагт учрах эрсдэлийг үнэлсний дараа хэрэглэнэ.
- Хөхүүл үед хэрэглэх шаардлагатай бол эмчилгээний хугацаанд хөхүүлэлтийг түр зогсоох эсэхийг эмчтэй шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.