Дэд гарчиг
Инсулин деглудек (Insulin degludec)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10AE06
- Фармакологийн ангилал
- A10AE · Тарилгын урт хугацааны үйлдэлтэй инсулин ба түүний аналог
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Гипогликеми нь хамгийн чухал эрсдэл. Тунг , хооллолт, хөдөлгөөн болон хавсарсан өвчинд тохируулна.
- Маш удаан үйлдэлтэй тул тун өөрчилсний бүрэн нөлөө хэдэн өдөрт илэрнэ.
- Инсулины бүтээгдэхүүн болон концентрацийг андуурахгүй. Тарилгын хэсгийг тогтмол сэлгэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Гипогликемийн шинж бүдгэрч болох тул бага тунгаар эхэлж, глюкозыг тогтмол хянана.
- Бөөр, элэг, хооллолт болон танин мэдэх чадварыг үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед инсулины эмчилгээ шаардлагатай бол мэргэжлийн хяналтад хэрэглэж болно. Глюкозын зорилтыг тогтмол хянана.
- Хөхүүл үед хэрэглэж болно. Төрсний дараа инсулины хэрэгцээ хурдан буурч болох тул тунг тохируулна.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.