Дэд гарчиг
Левокарнитин (Levocarnitine)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A16AA01
- Фармакологийн ангилал
- A16AA · Амин хүчил ба түүний уламжлал
- Эмчилгээний бүлэг
- A16 · Хоол боловсруулах зам ба бодисын солилцоонд нөлөөлөх бусад эм
- Чихрийн шижингийн эмтэй хавсрах үед цусан дахь сахарын хэмжээ буурч болзошгүй тул эмчилгээний явцад хянана.
- бүлгийн цус шингэлэх эмтэй хавсрах үед ихсэж болзошгүй тул тогтмол хянана.
- Таталтын түүхтэй өвчтөнд таталт шинээр үүсэх эсвэл олшрох эрсдэлтэй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай үед өндөр тунгаар удаан хугацаанд ууж хэрэглэхгүй.
- Ууж хэрэглэхэд триметиламин болон триметиламин-N-оксид хуримтлагдаж, амьсгал, хөлс, шээс эвгүй үнэртэй болж болно.
- Диализтай өвчтөнд судсаар хэрэглэх тунг мэргэжлийн эмч тогтооно.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тун өөрчлөх тодорхой зөвлөмж байхгүй.
- Эмнэлзүйн байдал болон эмчилгээний хариу урвалд үндэслэн тунг тохируулна.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж заавал тун өөрчлөх шаардлагагүй.
- Бөөрний үйл ажиллагаа болон хавсарсан эмчилгээг үнэлж тунг сонгоно.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх жирэмсэн үеийн мэдээлэл хангалтгүй. Зайлшгүй шаардлагатай үед эмчилгээний үр ашиг, боломжит эрсдэлийг үнэлж хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Хөхөөр хооллохын ашиг болон эхэд левокарнитины эмчилгээний хэрэгцээг харгалзан үзэж хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
INR
International normalized ratio (олон улсын хэвийсэн харьцаа)Протромбины хугацааг стандартчилсан үзүүлэлт: INR = (өвчтөний PT / хяналтын PT)ISI.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …