Дэд гарчиг
Лоперамид (Loperamide)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
- ATC код
- A07DA03
- Фармакологийн ангилал
- A07DA · Гэдэсний хөдөлгөөн сааруулагч эм
- Эмчилгээний бүлэг
- A07 · Суулгалтын эсрэг, гэдэсний үрэвсэл ба халдварын эсрэг эм
- Зөвхөн суулгалтын шинж тэмдгийг багасгана. Шингэн болон электролит нөхөх эмчилгээ хамгийн чухал.
- Цустай өтгөн, өндөр халууралт, цочмог шархлаат колит, бактерийн энтероколит эсвэл антибиотикийн дараах Clostridioides difficile-ийн суулгалтад хэрэглэхгүй.
- Хэвлий дүүрэх, гэдэсний хөдөлгөөн зогсох эсвэл өтгөн гарахаа боливол эмийг нэн даруй зогсооно.
- Зөвлөсөн тунгаас хэтрүүлбэл QT/QRS уртсах, ховдлын хэм алдагдах, ухаан алдах болон зүрх зогсох эрсдэлтэй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тун тохируулах шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Лоперамид элгэнд эрчимтэй задардаг тул элэгний үйл ажиллагаа буурсан үед төв мэдрэлийн хордлогын шинжийг анхааралтай хянана.
- Элэгний хүнд дутагдалтай үед зөвхөн эмчийн хяналтад хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд тун тохируулах шаардлагагүй.
- Шингэн алдалт, электролитийн өөрчлөлт, өтгөн хаталт болон хэвлий дүүрэх шинжийг анхааралтай хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үеийн мэдээлэл хязгаарлагдмал тул ялангуяа эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийж, зөвхөн эмч ашиг тус, эрсдэлийг үнэлсний дараа хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Лоперамид бага хэмжээгээр хөхний сүүгээр ялгарч болох тул хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Зүрх зогсох, зүрх-уушгины сэхээн амьдруулалт (Cardiac arrest and cardiopulmonary resuscitation)
Зүрх зогсох гэдэг нь зүрхний хэм алдагдах, цусны эргэлт зогсох, амьсгал тасалдах, судасны пульс тэмтрэгдэхгүй болох, ухаан алдах шинжээр илэрдэг амь насанд аюултай нөхцөл байдал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …