Дэд гарчиг
Олон төрлийн аминдэм + эрдэс бодис (Multivitamins + minerals)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
- ATC код
- A11AA
- Фармакологийн ангилал
- A11AA · Эрдэс бодистой олон төрлийн аминдэм
- Эмчилгээний бүлэг
- A11 · Аминдэм
- , эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүний найрлага болон хэмжээ брэнд бүрд өөр байдаг. Савлагаан дээрх найрлага, хэрэглэх хэмжээг заавал шалгана. Зохистой хооллолтыг орлохгүй. Ижил аминдэм, эрдэс агуулсан хэд хэдэн бүтээгдэхүүнийг давхар хэрэглэхэд тунгийн хэтрүүлэлт үүсэж болно. А, Д, Е, К аминдэм, төмөр, кальци болон хэт их хэрэглээ хортой байж болно. хэрэглэдэг хүн К аминдэм агуулсан бүтээгдэхүүнийг эхлэх, зогсоох эсвэл солихын өмнө эмчтэй зөвлөнө. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед зарим аминдэм болон эрдэс бодис биед хуримтлагдаж болно. Ялангуяа А, Д аминдэм, магни, кали, кальци болон фосфор агуулсан бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөгүй хэрэглэж болохгүй. Бөөрний хүнд дутагдал эсвэл диализтай бол найрлага, хэмжээг эмч тус бүрд нь сонгоно.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед өндөр хэмжээний А аминдэм, ниацин, төмөр болон ургамлын нэмэлт агуулсан бүтээгдэхүүн элгэнд нэмэлт ачаалал өгч болно. Элэгний өвчтэй бол найрлагыг эмч, эм зүйчээр шалгуулж, олон бүтээгдэхүүнийг давхар хэрэглэхээс зайлсхийнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд хооллолт, бөөрний үйл ажиллагаа, хэрэглэж буй эм болон шинжилгээний хариунд тохирсон бүтээгдэхүүн сонгоно. Олон бүтээгдэхүүнийг давхар хэрэглэхгүй. Варфарин, бамбай булчирхайн эм, антибиотик болон ясны сийрэгжилтийн зарим эмтэй төмөр, кальци, магни харилцан үйлчилж болох тул хэрэглэх цагийг эмч, эм зүйчтэй тохируулна.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үед тухайн үед зориулсан бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөгөөр сонгоно. Жирэмсэн үед , төмөр, иод болон Д аминдэмийн хэрэгцээ өөрчлөгдөж болно. хэлбэрийн А аминдэмийг их хэмжээгээр хэрэглэх нь урагт хортой байж болох тул найрлага болон нийт хэмжээг заавал шалгана. Ижил найрлагатай бүтээгдэхүүнийг давхар хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Витагров (Vitagrow)Incepta Pharmaceuticals Limited · Сироп · 100 млДэлгэрэнгүй
- Виферрон (Viferron)PT. Kalbe Farma Tbk · Бүрхүүлтэй шахмалДэлгэрэнгүй
- Дуовит (Duovit)KRKA d.d., Novo Mesto · Бүрхүүлтэй шахмал · 11 витамин + 8 эрдэсДэлгэрэнгүй
- Инсе-Центрум (Ince-Centrum)Incepta Pharmaceuticals Limited · ШахмалДэлгэрэнгүй
- Инсе-Центрум-Силвер (Ince-Centrum Silver)Incepta Pharmaceuticals Limited · ШахмалДэлгэрэнгүй
- Максавит форте (Maksavit forte)Oxford Laboratories PVT. Ltd · Сироп · 150 млДэлгэрэнгүй
- Пиковит – KRKA d.d., Novo Mesto (Pikovit)KRKA d.d., Novo Mesto · ПастиллДэлгэрэнгүй
- Прекари (Prekari)Incepta Pharmaceuticals Limited · ШахмалДэлгэрэнгүй
- Элевит Пронаталь (Elevit Pronatal)Dragenopharm Apotheker Puschll GmbH · Бүрхүүлтэй шахмалДэлгэрэнгүй
- Юкидс (Yukids)Yuhan Corporation · Зажилдаг шахмал · 0.118 + 1 + 0.1 + 1 + 3 + 2 + 1.030 + 8.290 + 5 + 10 + 51.5 + 323 мгДэлгэрэнгүй
Эм
Олон төрлийн аминдэм (Multivitamins)
Аминдэм › Дан найрлагатай олон төрлийн аминдэм · Цус орлуулах ба сэлбэх уусмал › Судсаар хэрэглэх аминдэм
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал