Дэд гарчиг
Инсулин изофан (NPH insulin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10AC01
- Фармакологийн ангилал
- A10AC · Тарилгын дунд хугацааны үйлдэлтэй инсулин ба түүний аналог
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Гипогликеми болон шөнийн гипогликемийн эрсдэлтэй.
- Суспензийг жигд цагаан болтол зөөлөн холин, тарилгын хэсгийг сэлгэнэ.
- Судас болон инсулины шахуургад хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Шөнийн гипогликеми, бөөрний үйл ажиллагаа болон хооллолтыг тогтмол хянана.
- Тарилгын цаг болон тунгийн хуваарийг аль болох энгийн болгоно.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Жирэмсэн үед хэрэглэж болно.
- Жирэмсний явцад хэрэгцээ өөрчлөгдөх тул глюкозыг тогтмол хянана.
Хөхүүл үе
- Хөхүүл үед аюулгүй.
- Тун болон хооллолтыг гипогликемиос сэргийлж тохируулна.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.