Дэд гарчиг
Нистатин (Nystatin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A07AA02
- Фармакологийн ангилал
- A07AA · Гэдсэнд үйлчлэх антибиотик
- Эмчилгээний бүлэг
- A07 · Суулгалтын эсрэг, гэдэсний үрэвсэл ба халдварын эсрэг эм
- Амны хөндий болон гэдэсний Candida халдварт орон нутгийн үйлдэлтэй, системийн халдварыг эмчлэхгүй.
- Шинж тэмдэг арилсан ч заасан хугацааг бүрэн хэрэглэнэ.
- Хэт мэдрэгшлийн урвал илэрвэл зогсооно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Амаар хэрэглэхэд бие махбодод бараг шимэгддэггүй тул бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалан тун өөрчлөх шаардлагагүй.
- Гаж нөлөө илэрвэл эмчилгээг дахин үнэлнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Системийн шимэгдэлт маш бага тул тун өөрчлөхгүй.
- Элэгний хүнд өвчтөнд ерөнхий байдлыг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунгаар хэрэглэнэ.
- Залгих чадвар болон амны хөндийн ариун цэврийг үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Системийн шимэгдэлт бага.
- Жирэмсэн үед: Шаардлагатай үед эмчилгээний үр ашиг, эрсдэлийг үнэлж хэрэглэж болно.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарах нь бага гэж үздэг.
- Хөхүүл үед эмнэлзүйн шаардлагатай бол хэрэглэж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …