Дэд гарчиг
Орлистат (Orlistat)
- ATC код
- A08AB01
- Фармакологийн ангилал
- A08AB · Захын үйлдэлтэй таргалалтын эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- A08 · Таргалалтын эсрэг эм, хоол орлуулах бүтээгдэхүүнээс бусад
- Орлистат нь хоол дахь өөх тосны шимэгдэлтийг бууруулах таргалалтын эсрэг эм. Хоолны дэглэмтэй хамт хэрэглэнэ.
- Тослог өтгөн, хий ихтэй өтгөн, гэдэс дүүрэх зэрэг гэдэсний зовиур түгээмэл. Өөх багатай хооллолт зовиурыг бууруулна.
- Өөхөнд уусдаг аминдэм (A, D, E, K)-ийн шимэгдэлт буурдаг тул аминдэмийн нэмэлтийг унтахын өмнө ууна. Ховор тохиолдолд элэгний ноцтой гэмтэл үүсч болзошгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Оксалатын бөөрний чулуу, бөөрний эмгэгтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа муудах, шарлах, шээс бараан болвол эмийг зогсоож эмчид хандана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн журмаар хэрэглэж болно.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Хэрэглэхийг зөвлөдөггүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.