Дэд гарчиг
Папаверин (Papaverine)
- ATC код
- A03AD01
- Фармакологийн ангилал
- A03AD · Папаверин ба түүний уламжлал
- Эмчилгээний бүлэг
- A03 · Ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэгийн эм
- Гөлгөр булчингийн агшилтыг сулруулж, базлалтыг шинж тэмдгийн түвшинд намдаана.
- Тосгуур-ховдлын хориг, глауком болон элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхийг хориглоно.
- Артерийн даралт буурах, нойрмоглох, боломжтой тул тээврийн хэрэгсэл жолоодохдоо болгоомжилно.
- Леводопагийн үйлдлийг сулруулж болзошгүй бөгөөд эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрөөр метаболит хэлбэрээр ялгардаг.
- Бөөрний архаг дутагдалтай үед болгоомжтой хэрэглэж, артерийн даралт болон гаж нөлөөг эмчилгээний явцад хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгт метаболизмд ордог.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхийг хориглоно.
- Элэгний үйл ажиллагаа алдагдах шинж илэрвэл эмийг зогсоож, элэгний сорилыг үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Тухайн 20 мг шулуун гэдэсний лааны зааварт өндөр настанд хэт халуурах эрсдэлтэй тул хэрэглэхийг хориглосон.
- Өндөр настанд өөр төрлийн агчил тавиулах эм сонгохыг эмчтэй зөвлөнө.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: аюулгүй байдал, үр нөлөө хангалттай тогтоогдоогүй тул хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: аюулгүй байдал, үр нөлөө хангалттай тогтоогдоогүй тул хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөрний архаг өвчин/дутагдал (Chronic kidney disease)
Бөөрний эдийн гэмтэл болон түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах шинж тэмдэг 3 сараас дээш хугацаагаар илэрсэн тохиолдолд бөөрний архаг өвчин гэнэ.