Дэд гарчиг
Пиоглитазон (Pioglitazone)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BG03
- Фармакологийн ангилал
- A10BG · Тиазолидиндион
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Зүрхний дутагдал үүсгэх эсвэл хүндрүүлж болзошгүй. Амьсгаадах, хавагнах, жин хурдан нэмэгдэх үед эмийг зогсооно.
- Зүрхний дутагдал, идэвхтэй давсагны хавдар эсвэл шалтгаангүй цустай шээх үед хэрэглэхгүй.
- Жин, хаван, , элэг, ясны хугарал болон нүдний шар толбоны хаванг хянана.
- 3–6 сарын дараа үр дүнг үнэлж, хангалтгүй бол зогсооно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 4 мл/мин-ээс дээш үед тун тохируулах шаардлагагүй.
- Диализтай үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчин эсвэл 2.5 дахин их үед эхлүүлэхгүй.
- Элэгний гэмтлийн шинж илэрвэл эмийг зогсооно.
Ахмад настанд хэрэглэх нь
- 15 мг-аас эхэлж, зүрхний дутагдал, хаван, ясны хугарал болон давсагны хавдрын эрсдэлийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
HbA1c
Glycated Hemoglobin - Гликозилжсэн гемоглобин: сүүлийн ойролцоогоор 3 сарын цусны глюкозын дундаж түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
ALT
Alanine aminotransferase – Аланинаминотрансфераза