Дэд гарчиг
Калийн иодид (Potassium iodide)
- ATC код
- A12CX
- Фармакологийн ангилал
- A12CX · Бусад эрдэс бодисын бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- A12 · Эрдэс бодисын бэлдмэл
- Иодод хэт мэдрэг, идэвхтэй бамбай булчирхайн эмгэг (гипертиреоз) эсвэл герпетиформ дерматит бүхий хүнд хэрэглэхгүй.
- Удаан эсвэл өндөр тунгаар хэрэглэвэл бамбай булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдөж гипер- эсвэл гипотиреоз үүсч болзошгүй тул бамбайн үзүүлэлтийг хянана.
- Амны хөндийд металл амт, шүлс ихсэх, хамар бөглөрөх, тууралт зэрэг иодизмын шинж илэрч болно.
- Кали хэмнэдэг шээс хөөх эм, ACF-ингибитор эсвэл калийн нэмэлттэй хамт хэрэглэхэд цусан дахь кали ихсэх эрсдэлтэй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед калийн ялгаралт багасч, цусан дахь кали болон иод хуримтлагдаж болзошгүй.
- Хүнд бөөрний дутагдалтай үед болгоомжтой хэрэглэж, кали болон бамбайн үйл ажиллагааг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тунг тусгайлан тохируулах шаардлагагүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бамбай булчирхайн далд эмгэг болон бөөрний үйл ажиллагаа буурсан байх магадлалыг харгалзана.
- Бамбайн үйл ажиллагаа болон цусан дахь калийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Богино хугацаанд шаардлагатай тунгаар хэрэглэж болно. Удаан хэрэглэвэл ургийн бамбай булчирхай томрох, үйл ажиллагаа буурах эрсдэлтэй тул эмчийн хяналтад байна.
- Хөхүүл үед: Иод хөхний сүүнд төвлөрдөг тул нярайн бамбай булчирхайд нөлөөлж болзошгүй. Зөвхөн шаардлагатай үед эмчийн хяналтад хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …