Дэд гарчиг
Сеннагийн гликозид (Senna glycosides)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A06AB06
- Фармакологийн ангилал
- A06AB · Гэдэсний салстад шууд үйлчлэх туулгах эм
- Эмчилгээний бүлэг
- A06 · Өтгөн хаталтын эм
- Зөвхөн богино хугацааны өтгөн хаталтад хэрэглэнэ.
- Удаан хэрэглэвэл кали багасах, шингэн алдах болон туулгах эмгүйгээр бие засахад хүндрэлтэй болох эрсдэлтэй.
- Гэдэсний түгжрэл эсвэл шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлттэй үед хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Шингэн алдалт, гипокалиеми болон унах эрсдэлийн улмаас богино хугацаанд хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Зарим бүтээгдэхүүний зааварт жирэмсэн үед хэрэглэхгүй гэж заасан.
- Жирэмсэн үед: Өөр аюулгүй туулгах эмийг сонгоно.
- Хөхүүл үед: Идэвхтэй метаболит бага хэмжээгээр ялгарч болох тул хэрэглэхгүй эсвэл өөр эм сонгоно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.