Дэд гарчиг
Сеннозид (Sennosides)
- ATC код
- A06AB06
- Фармакологийн ангилал
- A06AB · Гэдэсний салстад шууд үйлчлэх туулгах эм
- Эмчилгээний бүлэг
- A06 · Өтгөн хаталтын эм
- Тохиолдлын чанартай өтгөн хаталтын богино хугацааны эмчилгээнд хэрэглэж, зөөлөн хэлбэрийн өтгөн гаргахад хүрэлцэх хамгийн бага тунг сонгоно.
- Нэг долоо хоногоос удаан хэрэглэхгүй. Гурав хоногийн дараа өтгөн гарахгүй эсвэл шинж тэмдэг үргэлжилбэл эмч, эм зүйчид хандана.
- Гэдэсний түгжрэл, нарийсал, атони, мухар олгойн үрэвсэл, гэдэсний үрэвсэлт өвчин, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт болон ус, электролит ихээр алдсан үед хэрэглэхийг хориглоно.
- Удаан эсвэл хэтрүүлэн хэрэглэхэд шингэн, электролитийн алдагдал, гипокалиеми, бүдүүн гэдэсний атони болон туулгах эмийн хамаарал үүсэж болно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний өвчтэй хүнд электролитийн тэнцвэр алдагдах эрсдэлийг анхаарна.
- Шингэн алдалт нь бөөрний дутагдлыг хүндрүүлэх эрсдэлтэй бол эмийг зогсоож, зөвхөн эмчийн хяналтад дахин хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тусгай тунгийн зөвлөмж тогтоогоогүй.
- Хамгийн бага үр дүнтэй тунгаар богино хугацаанд хэрэглэж, удаан эсвэл хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд насанд хүрэгчдийн тунг хэрэглэж болох боловч зөөлөн өтгөн гаргахад хүрэлцэх хамгийн бага тунг сонгоно.
- Шингэн алдалт ахмад настанд илүү аюултай тул шингэн алдалтын шинж илэрвэл эмийг зогсоож, зөвхөн эмчийн хяналтад дахин хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Сенносидын антранойд метаболитын генотоксик эрсдэлийн улмаас хэрэглэхийг хориглоно.
- Хөхүүл үед: Идэвхтэй метаболит хөхний сүүнд бага хэмжээгээр ялгардаг тул хэрэглэхийг хориглоно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Мухар олгойн цочмог үрэвсэл (Appendicitis)
Мухар олгойн цочмог үрэвсэл гэдэг нь мухар олгойн хөндий бөглөрсний улмаас үүсдэг мухар олгойн үрэвсэл юм. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдэд тохиолдох яаралтай мэс заслын эмчилгээ шаардагддаг хэвлийн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …