Дэд гарчиг
Силимарин (Silymarin)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
- ATC код
- A05BA03
- Фармакологийн ангилал
- A05BA · Элэг эмчлэх бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- A05 · Элэг, цөсний замын эм
- Силимарин нь хордлогот болон архаг элэгний өвчний үед хэрэглэдэг ургамлын гаралтай дэмжих эмчилгээ юм.
- Вирусийн гепатитын үндсэн эмчилгээ, архинаас татгалзах, хоолны дэглэм болон элэг гэмтээх шалтгааныг арилгах эмчилгээг орлохгүй.
- Дотор муухайрах, гэдэс дүүрэх, суулгах, толгой өвдөх, арьс загатнах эсвэл туурах шинж илэрч болно.
- Толбот бударгана болон нийлмэл цэцэгтний овгийн ургамалд харшилтай хүн хэрэглэхгүй.
- Зарим бүтээгдэхүүн шар буурцаг, газрын самар, эрдэнэ шишийн тос зэрэг туслах бодис агуулдаг тул савлагааны найрлагыг шалгана.
- Арьс нүд шарлах, шээс бараантах, хэвлий хавагнах, ухаан самуурах эсвэл цус алдах шинж илэрвэл яаралтай эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний дутагдалтай хүнд тусгай тунгийн мэдээлэл хязгаарлагдмал.
- Бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөнө.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчний шалтгаан, хүндрэлийг эмч тогтоож, элэгний сорилыг шаардлагатай үед хянана.
- Цөсний зам хүнд бөглөрсөн үед зарим силимарин бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
- Шарлалт нэмэгдэх эсвэл элэгний үйл ажиллагаа муудвал эмчилгээг дахин үнэлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд элэг, бөөрний үйл ажиллагаа болон хамт хэрэглэж буй эмийг шалгана.
- Олон эм хэрэглэдэг бол боломжит харилцан үйлчлэлийг эмч эсвэл эм зүйчтэй нягтална.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед аюулгүй байдлын мэдээлэл хангалтгүй тул хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Хөхний сүүнд ялгардаг эсэх тодорхойгүй тул хөхүүл үед хэрэглэхээс зайлсхийнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Актиливер Морнинг (Aktiliver Morning)Chong Kun Dang Pharmaceutical Corp · Зөөлөн капсул · 350 мгДэлгэрэнгүй
- Карсил (Karsil)Sopharma AD · Бүрхүүлтэй шахмал · 22.5 мгДэлгэрэнгүй
- Карсил макс (Karsil maks)Sopharma AD · Бүрхүүлтэй шахмал · 110 мгДэлгэрэнгүй
- Легалон (Legalon)Madaus GmbH · Капсул · 140 мгДэлгэрэнгүй
- Силитоп (Silitop)Dongkoo Bio & Pharma Co.,LTD · Зөөлөн капсул · 350 мгДэлгэрэнгүй
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …