Дэд гарчиг
Ситаглиптин (Sitagliptin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BH01
- Фармакологийн ангилал
- A10BH · Дипептидил пептидаза-4 (DPP-4)-ийн дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Хэвлийн дээд хэсгээр хүчтэй, нуруу руу дамжсан өвдөлт илэрвэл нойр булчирхайн цочмог үрэвслийг сэжиглэж эмийг зогсооно.
- Буллёз пемфигоид буюу арьс том цэврүүтэж, шалбардаг өвчний шинж илэрвэл эмийг зогсоож арьсны эмчид үзүүлнэ.
- Хүнд харшлын урвал болон арьсны хүнд урвал илэрч болно.
- Инсулин эсвэл инсулины ялгаралтыг нэмэгдүүлдэг сульфонилмочевины бүлгийн эмтэй хавсарч хэрэглэхэд цусан дахь хэт багасах эрсдэл нэмэгдэнэ. Эдгээр эмийн тунг тохируулна.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний шүүх чадварыг илэрхийлдэг түүдгэнцрийн шүүлтийн хурд 45 мл/мин/1.73 м²-аас их үед тун тохируулах шаардлагагүй.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд 30–44 мл/мин/1.73 м² үед 50 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ.
- Түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин/1.73 м²-аас бага болон диализын үед 25 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ.
- Эмчилгээний өмнө болон явцад бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа хөнгөн эсвэл дунд зэрэг буурсан үед тун тохируулах шаардлагагүй.
- Элэгний хүнд дутагдалтай хүнд судалгаа хийгдээгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Зөвхөн наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Нас ахихад бөөрний үйл ажиллагаа буурах боломжтой тул эмчилгээний өмнө болон явцад бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хангалтгүй тул жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Ситаглиптин хөхний сүүгээр ялгарах эсэх нь тодорхойгүй. Хөхөөр хооллохын ашиг болон эхэд эмчилгээний хэрэгцээг харгалзан үзэж хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …