Дэд гарчиг
Уусдаг фурагин (Soluble furagin)
- ATC код
- A01AB11
- Фармакологийн ангилал
- A01AB · Амны хөндийн хэсэг газрын халдварын эсрэг ба халдваргүйжүүлэх бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- A01 · Амны хөндийн эмийн бэлдмэл
- Энэ бүтээгдэхүүнээс бэлтгэсэн уусмалыг ам, залгиурыг зайлах болон зааварт дурдсан гадуур хэрэглээнд ашиглана.
- Уусмалыг ууж болохгүй. Нүдэнд хүргэхгүй.
- Нунтгийг бүтээгдэхүүний зааварт заасан хэмжээний усанд бүрэн уусгаж, шинээр бэлтгэсэн бүлээн уусмалыг хэрэглэнэ.
- Арьс улайх, туурах, загатнах, амны салст хүчтэй хорсох эсвэл хавдах шинж илэрвэл хэрэглэхийг зогсооно.
- Амьсгалахад хүндрэлтэй болох, нүүр уруул хавдах зэрэг хүнд харшлын шинж илэрвэл яаралтай тусламж авна.
- Энэ гадуур хэрэглэх бүтээгдэхүүнийг шээсний замын халдварын эмчилгээний оронд ууж хэрэглэж болохгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Зөв хэрэглэсэн үед бие махбодод маш бага шимэгддэг тул бөөрний үйл ажиллагаагаар ердийн үед тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний дутагдалтай хүн уусмалыг залгисан бол эмчид яаралтай хандана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Зөв хэрэглэсэн үед бие махбодод маш бага шимэгддэг тул элэгний дутагдлын үед ердийн тунгийн өөрчлөлт шаарддаггүй.
- Элэгний хүнд дутагдалтай хүн уусмалыг залгисан бол эмчид хандана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бүтээгдэхүүний зааврын дагуу хэрэглэж болно.
- Зайлах уусмалыг залгих эрсдэлтэй бол асран хамгаалагчийн тусламжтай хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх мэдээлэл хязгаарлагдмал.
- Зөвхөн эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдсөний дараа, заасан гадуур хэрэглээнд богино хугацаагаар хэрэглэнэ.
- Хөхүүл үед нярайг бэлтгэсэн уусмалтай хүрэлцүүлэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.