Дэд гарчиг
Сукралфат (Sucralfate)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A02BX02
- Фармакологийн ангилал
- A02BX · Ходоодны шархлаа ба ходоод-улаан хоолойн сөргөө өвчинд хэрэглэх бусад эм
- Эмчилгээний бүлэг
- A02 · Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Өлөн үед хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хэрэглэнэ.
- Олон эмийн шимэгдэлтийг бууруулдаг тул бусад эмээс дор хаяж 2 цагийн зайтай хэрэглэнэ.
- Өтгөн хатах нь элбэг. Хоол боловсруулах зам бөглөрөх, залгих хүндрэл эсвэл ходоод хоосрол удааширсан үед болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Өтгөн хаталт, залгих хүндрэл болон бөөрний үйл ажиллагааг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Системийн шимэгдэлт бага. Шаардлагатай үед богино хугацаанд хэрэглэж болно.
- Хөхүүл үед: Системийн шимэгдэлт бага тул шаардлагатай үед хэрэглэж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.