Дэд гарчиг
Тегопразан (Tegoprazan)
- ATC код
- A02BC09
- Фармакологийн ангилал
- A02BC · Протоны шахуургын дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- A02 · Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм
- Ходоодны хүчил дарангуйлж, рефлюкс болон шархыг эмчилдэг. Хэрэглэхийн өмнө хавдрын шинж тэмдгийг үгүйсгэнэ.
- Хүчил дарангуйлагчийг удаан хэрэглэвэл B12 аминдэм, магни болон кальцийн шимэгдэлт буурч болзошгүй.
- Ходоодны хүчлээс хамааралтай эмийн шимэгдэлт (жишээ нь зарим мөөгөнцрийн эсрэг эм) өөрчлөгдөж болно.
- Суулгалт, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг тохиолдож болно. Хүнд суулгалт үргэлжлвэл эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хөнгөн-дунд буурсан үед тунг тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед мэдээлэл хязгаарлагдмал тул болгоомжтой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа хөнгөн-дунд буурсан үед болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний хүнд дутагдалтай үед эмийн нөлөө нэмэгдэж болзошгүй тул тунг бууруулах шаардлагатай байж болно.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд ердийн тунгаар хэрэглэж болно. Удаан хэрэглэх шаардлагыг тогтмол дүгнэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Аюулгүй байдлын мэдээлэл хязгаарлагдмал тул зайлшгүй шаардлагатай үед л эмчийн үнэлгээгээр хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Мэдээлэл хангалтгүй тул хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.