Дэд гарчиг
Тирзепатид (Tirzepatide)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BX16
- Фармакологийн ангилал
- A10BX · Цусан дахь глюкоз бууруулах бусад эм, инсулинаас бусад
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Нойр булчирхайн үрэвслийн шинж илэрвэл эмийг зогсоож яаралтай үнэлнэ.
- Дотор муухайрах, бөөлжих, суулгалтаас шингэн алдалт болон бөөрний гэмтэл үүсч болно.
- Ходоод хоосрохыг удаашруулдаг тул хүнд гастропарез болон мэдээ алдуулалтын өмнөх аспирацийн эрсдэлийг үнэлнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тогтсон тунгийн өөрчлөлт байдаггүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед шингэн алдалт, бөөлжих, суулгах болон бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тогтсон тунгийн өөрчлөлт байдаггүй.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэх туршлага хязгаарлагдмал.
Ахмад настанд хэрэглэх нь
- Шингэн алдалт, жин буурах, бөөрний үйл ажиллагаа болон гипогликемийг хянана.
- Булчингийн масс болон хоол тэжээлийг үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Жирэмсэн үед хэрэглэхгүй. Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүтээгдэхүүний зааварт заасан хугацааны өмнө зогсооно.
Хөхүүл үе
- Хөхний сүүгээр ялгарах мэдээлэл хангалтгүй. Хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …